Улаанбаатар хотод 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог

Aдмин / Боловсрол

Засгийн газрын Шуурхай штабын хуралдаанд Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Өнөөдрийн байдлаар дүүрэг, хороо хооронд 168 мянган суралцагч, 7.844 багш зорчиж хичээл сургуульдаа явж байна.

Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ.

Энэхүү асуудалыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасаж түгжрэл 31.7 хувиар буурна.

Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдийн 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо байгаа нь 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатайг харуулжээ.

Үүнийг шийдэхийн тулд төр хувийн хэвшилийн түншлэлийг дэмжин хамтран ажиллах шаардлагатай байгааг Боловсролын сайд илтгэлдээ онцоллоо.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно.

Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буйгаа илэрхийллээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.150] 2025-04-14 14:04:56

Түгжрэлийн гол асуудал энэ ш дээ. Нямбаатар аа!!!

Зочин [59.153.112.154] 2025-04-14 13:03:27

Хүмүүс хоорондоо тохиролцоод сургууль (байршил) солих боломжтой байсан бол талаас илүү нь гэр ажилдаа ойр газартаа хүүхдээ сургуульд явуулна. Одоо бодит байгаа байдлаа дүгнээд хууль эрх зүйн боломоор хангах шаардлагтай байна.

Зочин [202.9.40.127] 2025-04-14 10:48:55

Хамрах тойрогт нь сургадаг болмоор юмаа, хотын захаас төвд суралцана гэж түгжирч явдгийг болиулаа, сургуулийнхаа ойр байр түрээсэлдэг жишгийг дагамаар юм.

Зочин [202.126.88.164] 2025-04-14 00:50:05

ХОТЫНХОН ХООРОНДОО ЗОРЧИХГҮЙ ЯАХАВДЭЭ ХАРИН ХӨДӨӨНИЙ БАЛИАР ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЗАЛЬТАЙ ШУНАЛТАЙ НӨХДҮҮДИЙГ Л ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ ЗОРЬЧУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Зочин [103.57.93.244] 2025-04-13 22:46:38

Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг судалж, мөрдөж, хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Хүнийг хорлох нь компьютерын мундаг мэргэжилтэн болж, АНУ-д амьдрах ажлын виз авахаас илүү амархан л даа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.