Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөллөө
.jpg)
НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд байдаг Эмийн үйлдвэрийн барилгыг өнгөрсөн шөнө албадан чөлөөллөө. 1952 онд ашиглалтад орсон уг барилгыг 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ.
Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, хүйтэн усны системд холбогдсон боловч засвар үйлчилгээ хийгээгүй тул барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан юм.
Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон уг барилга, байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах НИТХ-ын шийдвэр 2010 онд гарчээ.
Одоогоор Эмийн үйлдвэрийн газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй. Гэвч тус барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн хуучин удирдлагууд ямар ч төлбөр, түрээс төлөхгүй ашиглаж иржээ.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн газрын барилгажих боломжтой 3150 ам метр газрыг дуудлага худалдаанд оруулах бөгөөд дөрөвдүгээр сарын 15 гэхэд уг барилга, хашааг чөлөөлсөн байх шаардлага хүргүүлнэ.
Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүй” хэмээн өмнө нь мэдэгдэж байв.
“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах тус барилга нь Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун талаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг 3 дугаар сургуультай холбосон авто замын трасст багтаж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [202.131.225.53] 2025-04-15 17:32:44
Уламжлалтын эмийн үйлдвэрийг устгалаа хөөрхий энэ хүн,
Зочин [103.71.101.143] 2025-04-15 19:40:13
айл амьдарч архидаж байсан хатанбаатар эмчээ шаалдаа псда
Бүгдээрээ таацгай. [66.181.160.51] 2025-04-15 14:47:45
Хэн тэр "сайхан" газрыг нь чөлөөлж, тэрхүү "сайхан" газар дээр орд, харшаа барих бол оо? Бүгдээрээ тааж эхлэх үү. Кх!
Зочин [103.71.101.143] 2025-04-15 19:40:45
таая чи удахгүй үхнэ