"Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ

Aдмин / Энтертайнмент

2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08:00 цагт:

"Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чөлөөт уулзалт болно.

09:30 цагт:

Сүрьеэтэй тэмцэх эрүүл мэндийн болон иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн уулзалт Блью Скайд болно. Холбогдох утас: 99199346 95952976

10:00 цагт:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн энэ оны эхний хуралдаан Төрийн ордонд болно.

Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд:

11:00 цагт:

“Уран гулгалтын дэлхий одод Монголд” тоглолтын хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 99073025

11:30 цагт:

Өмнөговь аймгийн иргэдээс “Цагаан дэл уул”, алдарт Борзонгийн говийг хамгаалах 33 мянган иргэдийн цахим гарын үсэг цуглуулахыг уриалж мэдээлэл хийнэ.

14:00 цагт:

“Төсвөө мэдье, төсвийг мөшгөе: Сэлбэ гол” хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.

БУСАД

-Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран зохион байгуулж буй Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

-УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

-Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна.

-МҮХАҮТ-д Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сангийн төслийн бүртгэл эхэллээ.

-“Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд гарч байна.

-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Орон нутагт:

-Ховд аймгийн Жаргалант сумын тариаланчдын зөвлөгөөн болно.

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.