Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн Б.Долгион таалал төгсжээ

Aдмин / Энтертайнмент

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, сэтгүүлч, продюссер, телевизийн хөтлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн Балчинжавын Долгион таалал төгсжээ

Тэрбээр 1957 оны тавдугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо мэндэлж, Монголын соёл урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө дархалж, үнэтэй хувь нэмрээ оруулж явсан эрхэм хүмүүн юм.

Б.Долгион 200 гаруй дууны ая зохиосон бөгөөд “Урин хавар ирлээ” дуу хамгийн анхны уран бүтээл нь. Түүний урлагийн замнал 1974 оноос эхлэлтэй бөгөөд “Зүрхний үг”, “Эх үрсийн элбэрэл”, “Сэхүүн салхи”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Хүрээ хүүхнүүд”, “Зуны дурлал”, “Учралын блюз”, “Хослон дуулъя”, “Намрын гуниг” зэрэг түмний сэтгэлд шингэсэн олон арван уран бүтээл туурвижээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Сэтгэгдэл

Мэдээ мн-ийхаан, анзаараач. [66.181.160.115] 2025-04-23 14:38:46

Сүүлийн мөрийг харчихаач. Хэн нь хэнд эмгэнэл илэрхийлээд байгаа юм бэ?

Эмгэнэл илэрхийлж байна. [66.181.160.115] 2025-04-23 14:17:57

Ум мани бадме хум. Сайхан хүн байсандаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.