Леди Гагагийн тоглолт дээр тэсрэх бодис, Молотовын коктейль ашиглан халдлага үйлдэхийг завдсан 2 этгээдийг баривчилжээ

Aдмин / Энтертайнмент

Поп супер од Лэди Гагаг Бразилийн Рио-де-Жанейрогийн Копакабана далайн эрэг дээр Бямба гарагт үнэ төлбөргүй тоглоход хоёр сая гаруй шүтэн бишрэгч нь цугларсан талаар мэдэгджээ. Тоглолтыг зохион байгуулагчдын мэдээлснээр, 2.1 сая орчим хөгжөөн дэмжигч цугларсан байна.

Нэрт дуучны шүтэн бишрэгчдийн нэг Лукас CNN-д “Энэ тоглолт алдарт Мадоннагийн жилийн өмнө далайн эрэг дээр хийсэн тоглолтоос илүү олон үзэгч цуглуулсан гэж бодож байна” хэмээн ярьжээ. Кино бүтээгч "Энэ удаад хот илүү их хөл хөдөлгөөнтэй байгаа санагдаж байна. Би маш их баяртай байна" гэж хэлсэн байна.

Олон шүтэн бишрэгч нь “Poker Face,” “Born This Way” болон “Bad Romance” зэрэг гол хит дуунуудад нь дуртайгаа дурдсан бөгөөд Гагагийн хэв маягтай хувцас өмссөн байжээ.

Леди Гагагийн Бразилд хийсэн аялал түүний шинэ цомог болох "Mayhem"-ийг сурталчлах дэлхийн аялан тоглолтын нэг хэсэг аж. Өдгөө 39 настай дуучин, жүжигчин өнгөрсөн долоо хоногт Мехико хотод концертоо хоёр удаа тогложээ.

Риогийн тоглолтын өмнөх шөнө поп од Копакабана дахь тайзан дээр гарч бэлтгэл сургуулилт хийж, далайн эрэг дээр буй аялагчдыг гайхашруулсан аж. Бразилд 2012 оноос хойш анхны тоглолтоо хийх үеэрээ тэрбээр "Би чамайг маш их саналаа" гэж хэлжээ.

Цагдаа нар ням гарагт "Рио-де-Жанейро хотод болсон Лэди Гагагийн тоглолтын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэргээр баривчилсан хоёр этгээд нь ЛГБТQ+ хүмүүсийг онилсон" гэж мэдэгдсэн байна.

Тус хотын Иргэний цагдаагийн газраас мэдээлснээр, хосууд бямба гаргийн тоглолтын үеэр гар хийцийн тэсрэх бодис, Молотовын коктейль ашиглан, зохион байгуулалттай халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.

Үүний зэрэгцээ Бразилийн цагдаагийн газраас "Бразил даяар есөн хаягаар цагдаа нар нэгжлэг хийсний дараа Леди Гагагийн тоглолтын үеэр "хүүхдийн амийг хөнөөх сатанист зан үйл" хийхээр төлөвлөж байсан гурав дахь этгээдийг терроризмын гэмт хэрэгт буруутган шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000