С.С.Амармандах: “Хар сарнай” хамтлаг тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа мэдэгдэж байна

С.С.Амармандах: “Хар сарнай” хамтлаг энэ сарын 24-ний өдөр товлосон тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа мэдэгдлээ.
Тус хамтлагийн ахлагч С.С.Амармандах "Агуу урлагийн алтан тайзнаа тодоос тод гэрэлтэж, хөгжим, хөг эгшгийн дээдээр монгол түмнийг уярааж, ухааруулж, омогшуулж, бахархуулж ирсэн “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай эрхэм ах минь таалал төгсөж, бидэнд үгээр хэлж дийлэмгүй их уй гашуй тохиолоо.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, "Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан, “Icetop" хамтлагийн ахлагч IceCool Б.Оргил-Эрдэнэ нарын олон хайрт ахан, дүүс минь энэ богино хугацаанд та биднийг үүрд орхин одлоо.
Монголын урлагт тохиосон энэ харамсалт уй гашууг хуваалцаж, тэднийхээ гэр бүл, төрөл төрөгсдийг хүндэтгэн, мэхийн ёслох үүднээс “Хар сарнай” хамтлаг 2025.05.24-нд тоглогдох байсан тоглолтоо албан ёсоор цуцалж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Энэ сайхан уран бүтээлчдээ, аялгуу дууг нь сонсож, оюун сэтгэлээ мялааж ирсэн эрхэм хүмүүсийнхээ алдаа оноог шүүж, шүүмжлэхээсээ өмнө аливаа асуудлыг ухан нягталж, ухааран дэнсэлсний дараа нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байхыг чин сэтгэлээсээ хүсье.
Ард түмэн минь, сонсогч түмэн минь амьддаа бие биенээ хайрлаж явъя. Хүндэтгэсэн “Хар сарнай” С.С.Амармандах” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Zochin [66.181.184.192] 2025-05-07 17:54:23
Manai pok popiinhon iim uhaantai.zangaragtai.ard tumnii hairiig tatsan zuv bodoltoi duuchid bdg shuu.Zohioliin duuchid bol niigemd ymarch roligui.eertee munge olood l.erriigee odon midelid todorhoilood.Bali aral.idsen uusan ichihgui FSeer tsatsaad suuj bdg t1uud.Dagadag nuhduud n gaviyat bolooroi ch geh shig.Gonginoj duulaad.Hunii karmaa uhaad turiin buh odon shagnal avaad bolimoor uom.
Зочин [66.181.178.19] 2025-05-07 18:52:04
harin thh zohioliin duuchid gej tag huduunii haltaisan haltar zolbin tenemel orkuud shd uhamsargui novshnuud uulaasaa