Лу.Гантөмөр: Манай нам руу, гишүүд рүү дайрсан гүтгэлгээ одоо засахыг МАН-аас шаардаж байна

Aдмин / Улстөр

МАН-ын бага хурал уржигдар үүр цайтал хуралдаж, хамтарсан Засгийн газраас гэрээ зөрчсөн шалтгаанаар АН-ыг хасах болсон талаар мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр АН-ын дарга болон гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна


АН-ын дарга Лу.Гантөмөр: -Үгээ хэлдэггүй УИХ-ын гишүүн гэж байхгүй. Манай намын залуу гишүүд үг хэлснээс болж Засгийн газар огцордог зүйл гэж юу байх вэ. Цаашид үзэл бодлоо чөлөөтэй, шударгаар илэрхийлэх гишүүд олон гарч ирнэ. Тэр болгонд Засгаа унагаагаад байх уу. УИХ-ын гишүүн амыг барина гэдэг яриа хаана ч хийгддэггүй. Тиймээс манай нам руу, гишүүд рүү дайрсан гүтгэлгээ одоо зас гэдгийг МАН-аас шаардаж байна.

Ардчилсан нам гэрээгээ зөрчлөө гэж улаан цагаан гүтгэж байна. Яагаад Засгаа огцруулж байгаа гол шалтгааныхаа тал үнэнг ядаж хэл. Үнэнийхээ ядаж талыг ярь л даа. 100 хувь худлаа ярьж болохгүй биз дээ. МАН-ын олонх нь хэдхэн сарын өмнөх үзэл санаанаасаа урвасан. Хуучин төрхөө харуулж байна. Ямар ч итгэлгүй боллоо. Тиймээс бид мэдээж засагт ажиллахгүй. Сөрөг хүчнээ хийгээд явах ёстой. Намынхнаасаа төрийн эрх ашгийг улдан эсэргүүцэхгүй байхыг хүсч байна.

Манай улс төр бол дандаа ард түмнээ хорлож байдаг. Улстөржиж гарсан шийдвэр нь дандаа улс орны хөгжлөөс чангааж байдаг. Бид 35 жил хэрэлдлээ. Өнөөдөр Монгол Улсын хөгжил дэвшил ямар байна. Тиймээс эндээ дүгнэлт хийгээд парламентын засаглалыг хамгаалахын төлөө хамтарсан Засгийн газрыг байгуулсан.

Энэ үүднээс гарын үсгээ зурсан. Зурсан хүнийх нь нэг бий. Тиймээс өнөөдөр итгэл маань нурлаа, энэ утгаараа намын даргын ажлаа өгье гэж байгаа юм. Энэ асуудлаа би АН-ын Улс төрийн зөвлөлдөө танилцуулсан. Хэрхэн цаашаа явах вэ гэдэг асуудлаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийнэ. Мөн ХҮН намын дарга Т.Доржхандтай уулзана. Ер нь гэрээ цуцалсан тохиолдолд хамтын хариуцлагатай шүү гэдэг үг, үсэгтэй. Тиймээс энэ талаар л яригдах байх.

Миний хувьд МАН-ын даргаас нэг л зүйлийг хүснэ. Гүтгэлгээ одоо больчих гэдгийг. Үнэн зөвийнхөө зах цухаас одоо яриарай гэж хэлнэ. Үнэний зах зух гэдэг бол МАН-ын дотоод хагарал шүү. Албан тушаалд шунасан бодол шүү. Үндсэн хуульд ялсан нам Засгаа байгуулах эрхийг нь олгодог. Харин хэрхэн байгуулах нарийн зохицуулалтыг өгөөгүй. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Түүнээс биш гүтгэж байгаа шиг Үндсэн хуулиа зөрчсөн Засгийн газар байгаагүй шүү.

Нөгөөтэйгүүр энэ Засгийн газраас маш чухал хуулийн төслүүдийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүд энэ жилдээ багтаж батлагдаад, хэрэгжих ёстой. Төрийн алба тодорхой хувиар цөөрөх хэрэгтэй. Нуулгүй хэлэхэд, энэ өнцөг МАН-ын дургүйг хүргэчихсэн болов уу гэж дотроо бодож байгаа. Гэхдээ төрийн данхар бүтцийг арилгах заалт хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан байдаг.

Эдийн засгийн эрх чөлөөг зохицлооё гэдэг маань бас хүмүүсийн дургүйг хүргэчихсэн болов уу гэж бодож байна. Гэвч эдгээр зохицуулалтыг хийхгүйгээр Монгол Улс цаашаа явахгүй. 2027 оны өвлийг утаагүй угтана гэж та бүхэнд амлаж байсан. Энэ ажил цаашаа хийгдээсэй гэж хүсч байна. Уг ажлын зураг нь зурагдчихсан. Хийх л хэрэгтэй. Үүнийг шахна. Нөгөөх нь төрийн албаны цомхтголыг шахаж ажиллана. ХҮН намыг хамтарсан Засгийн газраас огт гаргаж болохгүй. Яагаад гэвэл Засгийн газар өөр намын хяналт баймаар юм билээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: -АН буцаад сөрөг хүчний үүргээ бүтнээрээ гүйцэтгэх болсон нь сайн. Нөгөөтэйгүүр болохгүй, бүтэхгүй юмыг шүүмжил, сөрөг хүчин хий гэж ард түмэн сонголт өгсөн. Ард түмний сонголтоос гажиж болохгүй. Дэмжсэн олон ажил бий. Засгийн газраас оруулж ирсэн том төслүүдийг дэмжиж санал өгсөн. Ардчилсан намыг сөрөг хүчнээ хий гэж үүрэг өгсөн, тэр дагуу л ажилласан.

Эрх баригч нь эрх баригч хүчин шиг бай, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг бай гэдэг энэ суурин дээр буцаж ирсэнд баяртай байна. Би бүх сайдаасаа асуусан. Ерөнхий сайдын хүүгийн тансагласан хөрөнгө мөнгийг та нар олж өгөөгүй биз гэж. Тэд “Олж өгөөгүй” гэж шууд хариулсан.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Болох ёстой зүйл болдгоороо боллоо гэж харж байгаа. Тэр тусмаа зөв зарчим руу явж байна гэж ойлгож байна. Бага татварыг эрхэмлэсэн, төр биш иргэний орон зайг эрхэмлэсэн, чадварлаг зохицуулалтыг эрхэмлэсэн буюу барууны гэдэг нам, өндөр татвар, хавтгайрсан халамж, сул, нүсэр зохицуулалтыг эрхэмлэсэн зүүний гэдэг нам сонгуулийн үр дүнгийн дараа нэг тогоонд орчихоор нөгөө үзэл баримтлал гэдэг зүйл алдагддаг.

Тэр дундаа МАН, АН нэг тогоонд орчихоор парламентын 90 хувь хамтралд нэгдсэн. Ийм юм бол сонгууль хийж ер нь яах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс энэ хоёр нам үндсэн байршил дээрээ байж, түүнээсээ бодлогын ялгаагаа гаргаад явах нь төгс засаглалыг бүрдүүлнэ. Түүнээс биш нэг тогоонд орох ерөөсөө биш юм аа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: -Ямар нэг шалтаг хэрэгтэй байсан юм байлгүй. АН хамтарсан Засгийн газарт нэгдсэн гэрээгээ зөрчөөгүй л гэж харж байгаа. АН өөрсдийн мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө л ажилласан. Зарим нэг УИХ-ын гишүүний үйлдэл, үгийг ярих л байх. Гэхдээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүний үгийг ямар нэг улс төрийн зорилгоор хязгаарлаж болохгүй. Бүгд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

АН-ын генсек Н.Ганибал: -Манайх орон нутагт улс орон даяар дүрмийн хэлэлцүүлэг, хөтөлбөрийн хэлэлцүүлгээ хэлэлцүүлээд явж байгаа. Анхан шатны намын гишүүдээсээ саналыг нь авч байгаа. Бид дүрмээ шинэчилье, улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмээ маш тодорхой шинэчилье гээд төлөвлөсөн.

Наадмаас өмнө бид дүрмийнхээ төслийг улсын дээд шүүхэд өргөн барихаар ажиллаж байгаа. Манай дүрэм шинэчлэгдэн батлагдсанаар зохион байгуулалтаа явуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь сая манай нам Шинэ намыг нэгтгэж авах хурал хийсэн. Энийг дээд шүүх бүртгэж аваагүй байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -АН гэрээнд дурдсан бүх зүйлүүдийг хариуцлагатайгаар биелүүлсэн. Том төслүүдийг гацаанаас гаргах, УИХ-аар хэлэлцэх, санал хураахад хамгийн хариуцлагатай, хуралд суугаад асуудлыг дэмжиж явсан нь АН-ынхан. Асуудал хариуцсан АН-ын сайд нар зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөөрөө ажилласан. Тэгэхээр гэрээ зөрчсөн гэдэг бодитой дүгнэлт биш.

Ардын нам шүүмжлэл сонсож огт сураагүй. Ажил хийхэд шүүмжлэл байнга гардаг. АН дотроо ч гэсэн ил тод яриад шүүмжилдэг нам. Өөрийн намын дарга бүү хэл өрөөлийн намын даргыг ч шүүмжилж, алдаа дутагдал байвал ил тод шаарддаг нам. Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол энэ улс орон дуугүй байх дарангуйллыг бодитоор тогтоосон байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Э.Одбаяр: -МАН-ын бага хурлын үеэр хамтарсан Засгийн газар байгуулсан намын гишүүд гэрээгээ удаа дараа зөрчсөн гэж мэдээлсэн. Тэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тус тусын намын мөрийн хөтөлбөрт суусан тодорхой ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай асуудлыг тусгаснаас бие биенийхээ алдаа дутагдлыг хараад, дуугүй, загас шиг байх тухай тусгаагүй.

Ер нь ямар нэгэн шалтаг шалтгаан байсан байх. Ард нь гишүүд дэмжигчдийн тоогоороо МАН болон АН зөрүү багатай, улсыг хүнд хэцүү цаг үед нь тулж явдаг улс төрийн хоёр намынхаа хувьд Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээгээд явсан гэж ойлгож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

[kxny [124.158.108.77] 2025-05-26 08:48:14

Хоосон данх зайлаачээ. 6 жил амаргүй" гэсээр юу ч хийсэнгүй.

зочин [66.181.180.209] 2025-05-26 18:20:12

Улс орон урагшлахын тулд төр засаг тогтвортой ажиллах хэрэгтэй,Хууль зөрчсөн ноцтой зүйл байгаа бол зохих эрх бүхий байгуулгаар шалгуул, Энэ мэтээр засгийн газраа унагаад байх юм бол бид юу ч хийж чадахгүй, самуун л үүсгэнэ, Засгийн газрыг ажиллах боломжгүй болговол ямар ч ажил бүтэхгүй, ямар ч зорилт хэрэгжихгүй, АН энэ зорилгоор л ажиллаж байна Үүнийгээ шүүмжлэл гэж хаацайлж байна

Зочин [59.153.113.126] 2025-05-26 07:28:43

Улс төрчид худлаа үнэн мэдэгдэл хийж ард түмнийг төөрөгдүүлэхээсээ ичихээ больжээ. Хэн ч АН-ыг гүтгээд байгаа юм, шал өөр зодоон болж байхад ядаж дуугай суугаасай.

зочин [66.181.179.254] 2025-05-25 10:44:14

Монгол Улсын төрийн туг далбааг шүд зуун тасалдаг, байгалын баялгийг шунахай сэтгэлээр гаднын улсад барьцаанд тавьдаг хөрөнгө хураах баялгийн сангийн эсрэг турхирч хамгаалдаг гишүүд АНын бүлэг хүмүүс Монголчуудыг 30 жил хошигруулж молиго үмхүүлж хулгайлж луйвардаж баяжиж хари улсад зугаалж козинадаж яваа нь ардчилал иргэдэд ээлгүй харагдаж бна,,

test [79.97.126.56] 2025-05-24 23:05:38

test

Зочин [202.126.90.76] 2025-05-24 21:42:56

Ан ачааны хүндийг хийлээ . Харин МАян засгам унагаж байгаа бол бүр устах зам ружгаа орлоо харин АН-ыг удирдаж буй Гантөмөрийг шүтлнэ

зочин [66.181.179.254] 2025-05-24 20:07:16

Бохир заваан хулгай луйвар дээрэм гүтгэлэг доромжлол зүй бус баяжин хөрнгөжин үзэл бодлыг хамгийн их дэмждэг ялгаварлан гадуурхдаг үзэн ядах ард түмнийг талсаж хэрүүл үүсгэдэг шудрага бус нийгмийн ашиг сонирхолыг хамгаалж АН засгийг унагасан ,,,

Зочин [66.181.183.88] 2025-05-24 19:50:49

АН сөрөг хүчин болж тоглослор Оюун-Эрдэнийг унагалаа. Завсаргүй дайрсан даа. Тэр дайрч гүтгэсэн үгээ өөрсад дөө хэл Улс олон удаа дампууруулсан тул хохирлыг төл. Үгүй бол тарж ард түмнийг амраа

Зочин [82.144.201.2] 2025-05-24 16:05:56

ЖИЙГДЭГЧИДЭЭД БИТГИЙ ГОНШИГНООД БАЙ !!!

Зочин [66.181.188.142] 2025-05-24 13:16:47

Одоо та нар цэвэр үү Лодой балай Баярмаа гэдэг улс улсын эсрэг мөнгөтэй улсын уланд сууж яваа биздээ

0202 [59.153.86.205] 2025-05-24 10:45:18

Сайхан амлалт өгч сонгуульд ялчихаад албан тушаалд дөрлүүлээд тогоо шанагаа нэгтэгчихдэг АН ын удирдлагуудын буруу шүү дээ,боловсролгүй ёс зүйгүй ЕС тай хошуу холбоод цааш явалгүй сөрөг хүчний үүргээ олигтойхон хийгээд явбал арай дээр байх.

Zochin [202.72.245.207] 2025-05-24 09:40:27

839

Зочин [192.82.92.42] 2025-05-24 10:46:24

Ийм данхайсан тер, замбараагуй байдлыг дэмжсэн нь тэнэг! Одоо огцорч чадалгуй хун гаргаж, намыг мэдлэгжуулж Еронхийлогчын сонгуульд бэлдвэл таарна!

Zochin [202.72.245.207] 2025-05-24 09:40:08

Tanar sain ajillasan schuu , chaaschdaa Haranbayr saidiin ajliin guiched chiilgeeree , bolovsroliin salbariin oodoogiin uil ajillagaag duustal n chiilgene schuu.

зочин [183.177.99.226] 2025-05-23 21:44:25

Үгээгүй ядуу гуйлгачин Капиталист Монголчууд хэзээ ч сайхан амьдарх тавилангүй арчаагүй архичин хар тамхичин улсаараа маансуурагч байгаа болохоор энэ хувь тавилантайгаа л эвлэр дээ үгээгүй ядуу залхуу гуйлгачин Капиталист Монголчууд мөхөх нь цаг хугацааны асуудал ард түмэн гэх хэнд хэрэггүй хог шаарууд Капиталист Монголчуудад хар тамхи архи байхад л болно

зочин [66.181.188.223] 2025-05-24 09:06:33

Гадаад олон хүчин зүйлээс шалтгаалж улс орны эдийн засаг хүндэрч, төсвийн орлого тасалдаж ,бондын үнэ өсч,гадаад хөрөнгө оруулалт үргэж байгааг мэдсээр байж,төр үймүүлж,засгийн газар огцруулж, улс орныг самууны байдалд оруулж та нар л монголд жинхэнэ дайсагнаж байна, Эдийн засгийг бүр унагаж юун том төслүүд хэрэгжүүлэх, цалин тэтгэвэрээ ч хугацаанд нь тавих чадваргүй болгож,иргэдийг хорлох амьдралыг нь муутгах санааг та нар л сэдэж байна

үглээ өвгөн [66.181.178.132] 2025-05-23 19:05:23

Хоноц хоноцдоо.дургүй!? Хонуулсан.айл.хоёуланд нь дургүй..гэдэ???

Зочин [139.5.216.20] 2025-05-23 18:37:08

харин тийшдээ.гэмгүй ажлаа хийж байгаад нэг өглөө л хөөгдчих гэж дээ.ман ийм л найдваргүй

Зочин [66.181.188.223] 2025-05-24 09:17:24

Та нар л чонон санаа агуулсан, Хамтарсан нөхдөө барьж идэх гэж санаархсан, Гадаад олон зүйлээс хамаарч улсын төсөв тасарч маш хүнд байдал үүсч байгааг мэдсээр байж ,засгийн газрыг огцруулах ,улс орныг самуун байдалд оруулахаар хичээж байна, Юун том төсөл хэрэгжүүлэх,цалин тэтгэвэрээ ч хугацаанд нь тавьж чадахгүй болгон ,иргэдийн амьдралыг хүндрүүлэхийг оролдож байна,АН-ын мөн чанар одоо л жинхэнээсээ илэрч байна, Улс орон ард иргэдийн жинхэнэ дайсан гэдэг нь тодорч байна

Гарам [66.181.178.122] 2025-05-23 18:34:32

Жилийн настай эвцtл байж дээ хөөрхийс. Одоо уйлан дуугараад яахав дээ Гантөмөр та л ингэж эвцэлдэнэ гэж тохироод хэдэн хүмүүсээ аваад хөнжилд нь орсон биз дээ. Уг нь сонгуулиар бол ард түмэн та нарыг хүчтэй сөрөг хүчин хий гэж л гаргасан санагдах юм. Улс төрийн сонгуулийн учрыг мэддэггүй юм байжээ.

Зочин [202.126.89.14] 2025-05-23 17:17:54

Баян айлын ядуу тэнэг шаамий хүргэн хөөгдсөндөө гомдоод үхлээ ккк . Чи зайл аа

зочин [59.153.86.103] 2025-05-23 15:50:41

коммунистуудтай нэг хөнжилд орж нэр хүндээ барах гэж дээ гутамшиг . коммунистууд буруугаа бусдад нялаад өөрсдөө цэвэр гардаг аргатай шүү . болохгүй бол хядлага хийгээд дуусгадаг түүхтэй .

Зочин [139.5.216.20] 2025-05-23 18:39:44

коммунистууд хэзээ ийм баян бас шуналтай байгаагүй.эд нар чинь 2,3 н нийгмийн эрлийзүүд шүү дэн

иргэн [103.212.119.190] 2025-05-23 15:19:07

Яг үнэн !!!! шаардлага өгөх нь зөв !!!!!! оролгоо нотол гэхээр хажуждахаа хавирагчидийг байранд нь оруулчих !!!!!!!!!


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000