Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өнөөдөр /2025.05.25/ Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Австри Улсын Ерөнхийлөгчийн анх удаа Монгол Улсад хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулах юм.

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна.

Тухайлбал, Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер 2025 оны 05 дугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монголд айлчлан ирж, монгол уран бүтээлчидтай хамтран ажиллаж, “Сонгодог үдэш” тоглолтыг өнөөдөр УДБЭТ-д толилуулах юм.

Монгол Улс, Австри Улс 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ.

Хоёр улсын худалдааны эргэлтийг аваад үзвэл 2024 онд 39,53 сая ам.доллар байснаас 34,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 5,03 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Австри улсад 2600 гаруй Монгол иргэд оршин суудаг бөгөөд 2024 оны байдлаар 200 орчим Монгол оюутан суралцаж байгаа юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад 6 оюутан Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байна. Энэ жил 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогдсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [124.163.87.43] 2025-05-25 18:47:20

tugjrel nemegdeh n

Зочин [66.181.187.236] 2025-05-25 18:23:20

Сүхбаатарын талбай одоо ямар нэг аврага том сумын төв, эсвэл тосгоны төв болж хувираад маш заваан, бохир хачин муухай байгаадаа. Жинхэнэ хотынхон очихоос дөлдөг газар болсон доо. Аймаг сумын наадам ч болоод байгаамуу, Драгон №2 ч юм шиг нэг тийм цаанаа л нэг ёрын муухай, хог новш баас шээсэндээ хутгалдсан тийм л газар болсон.Шөнө болохоор Эрээний хүүхдийн хуванцар машин, хятад дугуйнууд хөлслүүлэгч хир буртагтаа баригдсан хүмүүсээр дүүрчихэж байгаа юм. Нэг муухай том пловны майханаа тойроод шээцгээнэ. Яг нэг сумын наадам шиг. Бүхэл бүтэн тусгаар улсын төв талбайг арай ч дээ ийм байлгах гэж.

Зочин [14.1.81.86] 2025-05-25 16:56:10

Сухбаатарын талбай гэж унэхээр заваан газар болчихоод байна. Зай гаргаж, цэвэрлээчээ!!! Энэ дуу ихтэй мотоциклээ хоригломоор, ямар ийм нийслэл байх бэ!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000