Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилэв.
Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл
William Rowe [139.135.36.19] 2025-05-26 15:29:33
hey , I just want to reach uh out for , publishing my article on your site regarding to automotive niche , i didn't find any email address that's why i'm texting you like this. I now this is inappropriate way to reach out , but i couldn't find any other way please mail me if you are interested .Don't forget to mention the price for publishing my article . williamrowe004@gmail.com
Иргэн [66.181.187.87] 2025-05-26 12:44:30
Ардчилал, ёс зүй,хөгжлийн бэлэгдэлийг төлөөллийг ,авилгач хулгайчдын бүлэглэлийн боловсролгүй толгойлогч угтаж байгаа юм байна
зочин [66.181.180.209] 2025-05-27 21:47:28
Авилга хулгайчдын толгойлогч гэнэ үү ,Бусдыг яаж ч гүтгэж доромжилж,харлуулж чадах,ёс зүй хүн чанараа алдсан бузар чононуудыг өнөө бидний магтаад байгаа барууны ардчилал буй болгож үржүүлдэг ажээ, Ийм этгээдүүд улс орныг юунд хүргэх бол гэж бодоход үс арзаймаар
Зочин [195.123.31.122] 2025-05-27 00:05:39
Buur jaaag onood bichij. Uuniig bichsen hun göö mön uneniig bichij dee