П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг Монгол Улсад анх удаа бүрэн бүрэлдэхүүнтэйгээр тоглоно
"Оросын Эзэн хааны балетын театр" Монгол Улсад анх удаа "ХУНТ НУУР" балетыг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр тоглох нь ээ.
Тус театр дэлхийг тойрон аялах тоглолтын хүрээнд ирэх есдүгээр Монгол Улсад хүрэлцэн ирж, ийнхүү тоглолтоо толилуулахаар төлөвлөсөн байна.
Тоглолтын балетмейстер, уран сайхны удирдагчаар Гедиминас Леонович Таранта, удирдаачаар Валерий Крицков нар ажиллах ажээ. Энэхүү тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар "Double Stage" ажиллаж буй юм байна.
Оросын Эзэн хааны балетын театр"-ын жүжигчид "ХУНТ НУУР" балетаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 2025 оны есдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд тоглох ажээ.
Тасалбарыг https://www.ticket.mn-ээс авах боломжтой юм.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл