Сэрэмжлүүлэг: Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ

Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн Мягмар гаригт 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл