Хоёр сар хүлээгддэг байсан туяа эмчилгээг хоёр хоногт авдаг боллоо

Aдмин / Эрүүл мэнд

ХСҮТ-д хавдрын гол үйлчилгээнүүдийг хүлээгдэл чирэгдэлгүй болгох зорилт тавин ажиллаж туяа эмчилгээ, үйлчилгээг хүлээгдэлгүй болголоо. Туяа эмчилгээ үйлчилгээг зөвхөн ХСҮТ-д авах иргэд өмнө нь 1-2 сар хүлээж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар ХОЁР ӨДРИЙН ДОТОР үйлчилгээгээ авдаг болсныг, үүнийг дагаад эмч нарын гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмэлт цалин нэмэгдсэн тухай ХСҮТ-ийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаа танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд ХСҮТ-д үүсээд байгаа тусламж үйлчилгээний төвлөрлийг нэн тэргүүнд сааруулахад онцгой анхаарч /2025.06.03/ ХСҮТ-д зургаа дахь удаагаа ажиллаж, хими бай эмчилгээний хүлээгдлийг арилгана хэмээн зарлав. Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулахдаа орон даяар хэрэгжүүлэх бөгөөд аймаг дүүргүүдийн эмнэлгүүд дээр тус үйлчилгээг үзүүлэх замаар иргэдэд ойртуулах юм. ХСҮТ-ийн захирал М.Адилсайханы хэлснээр “Хими бай эмчилгээний хүлээгдлийг бууруулах ажлыг хийхэд нэг сарын хугацаа хангалттай” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.92.153] 2025-06-04 12:43:17

сайн байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000