Тагнуулынхан их хэмжээний хар тамхи илрүүлжээ

Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид өнөөдөр буюу 2025.06.09-ний өдрийн өглөө олон улсын нислэгээр тээвэрлэж авчирсан 1,2 килограмм хар тамхийг илрүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хураасан байна. Уг хэрэгт холбогдуулж Монгол Улсын иргэн Б, М, Г нарыг баривчлан саатуулжээ.
Дээрх хар тамхи, мансууруулах төрлийн бодис нь “мөс” гэх НҮБ-аас олон улсад хориглосон “метамфетамин” гэдэг бодис байсан аж. Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна.
Уг хэргийн талаар эх сурвалжаас тодруулж, эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл
Зочин [86.85.55.114] 2025-06-10 01:56:49
хар тамхи юу нь гоё байнаа. Арчаагүй хулчгар эрчүүдийн аргаа барсан үйлдэл. Европд хийх ажилгүй, ажилдаа дургүй, гунигт автсан эрчүүд хэрэглэдэг
Зочин [202.126.89.61] 2025-06-10 00:07:43
Gantshan oldoh ami shuudee. Har tamhiig yigaar yaj hiidegiig tsagdaagiihan tailbarlaj ogvol