Д.Жавзандорж хамба нэг өдрийн тэтгэн ариусгахуй номыг лам хуврагууд болон сүсэгтэн олонд соёрхон айлдлаа

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр, Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Тэгчэн сожин” буюу нэг өдрийн тэтгэн ариусгахуй номыг лам хуврагууд болон сүсэгтэн олонд соёрхон айлдлаа. Энэхүү ёслолыг “Гандан телевиз” орон даяар шууд дамжуулан хүргэлээ.
Бурхан багшийн их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиож, бүх нийтээр амарч тэмдэглэдэг. Уг өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр гэж үздэг.
Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба 2019 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.
Энэхүү өдрийг энэ жил “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэж байна.
Мөн орон даяар хурал ном, сургалт, урлаг соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулж буй юм. Төв талбайд жилд нэг удаа үйлддэг Эзэн богд Чингис хааны сэрэг дүрд хүндэтгэл үзүүлэх “Эзэн сан” хурах үйл ажиллагаа болохоос гадна “What happens today” залуучуудын урлаг, соёлын хөтөлбөр “Баярын жагсаал, бясалгал” зохион байгуулагдах юм.
Бурхан багшийн их дүйчэн өдрийн хөтөлбөрийг танилцуулъя
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.193] 2025-06-11 14:50:10
монголчууд хамба ламаа ШУА ын ерөнхийлөгч болгочихмоор юм
Зочин [66.181.190.193] 2025-06-11 14:45:51
нэртэйгээр нь сургуулийн прогаммд төвд үсэг заамаар юм