Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг таван дуурийн дуучны нэг болжээ

Aдмин / Энтертайнмент

Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтын дөрөвт бичигдсэн байна. Түүний өмнө ОХУ болон Германы дуурийн дуучид эрэмбэлэгджээ.

Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхуулж, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.

Э.Амартүвшин энэ жилийн “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь улирлын тоглолтод оролцох бөгөөд “Набукко” дууриар нээлтээ хийх юм байна. Түүний хувьд энэхүү фестивалийн хүрээнд “Набукко”-д долоо, “Реголитто”-д хоёр, “Аида”-д тав, “Травиата”-д гурван удаа дуулах аж.

2011 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байсан Э.Амартүвшин үүнээс 11 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн билээ.

2009 оноос сонгодог урлагт хүчин зүтгэж яваа тэрбээр 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаан II байр, мөн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм.

Мөн 2012 онд алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд түрүүлж, 2013 онд Франциско Винасын нэрэмжит уралдааны дэд байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучны тусгай шагнал, 2015 онд “BBC Cardiff Singer of the World”-ын үзэгчдийн нэрэмжит шагнал, 2016 онд “Seoul International Music Competition” уралдаанд III байрыг эзэлж байв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.152] 2025-06-13 12:39:44

Баяр хүргэе! Алдар нэрээ, монголынхоо нэрийг улам их мандуулаарай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000