Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой: “Монгол дархан-Өв урлахуй” тусгай үзэсгэлэнг нээнэ
2025 оны долдугаар сарын 4-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд “Монгол дархан: Өв урлахуй” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээнэ.
11:00 цагт: ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Зургадугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл