Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмааг “ажилтнаа зодсон” гэх үндэслэлээр шалгаж байна

Aдмин / Хууль

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаад эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа аж. Тодруулбал, тус сангийн гадаад зээл хариуцсан мэргэжилтэн Б.Оюундэлгэр түүний эсрэг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.

Тэрбээр гомдолдоо “Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх “Сав плаза” оффис дахь ажлын байрандаа О.Сийлэгмаад зодуулсан” хэмээн дурджээ.

Ажилтнуудынх нь өгсөн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд чухам юунаас болж бусдад гар хүрснийг нь нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар О.Сийлэгмаа нь Б.Оюундэлгэрийг ажлаа өгөхийг шаардан дарамталж, зодож цохисон байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [49.0.139.115] 2025-07-04 18:50:38

Heden avgai ajilladag, duugarch ydsan. Utsaa avahgui zoduulj bhaar gazar kk

Доржбат [66.181.181.184] 2025-07-04 15:54:29

Ажлаа таслаад ажил хийхгүй байгаа хүнийг ажлаа өг л гэсэн нөгөөх нь хэл амаар доромжлохоор зодохгүй яах юм.

Сайн баына [202.55.188.103] 2025-07-04 15:49:55

Чадваргүй нэгнийгхэлж шаардаад үг авахгүй бол зодсон ч яахав дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000