Н.Наранбаатар: Баяр наадмын хөтөлбөр “Мөнхөд гэрэлтэх Монгол” гэдэг нэртэй

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын Хувьсгалын 104 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг УДЭТ-ын захирал, Төрийн соёрхолт Намнангийн Наранбаатар найруулагчаар ажиллаж байгаа билээ. Түүнээс наадмын бэлтгэл бүрэн хангагдаж байгаа талаар асууж тодруулсан юм.
-Наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу? -Энэ жилийн наадмын онцлог нь юу вэ?
-Юуны өмнө Монголын ард түмэндээ наадмын нээлт, хаалтаа үзүүлэхэд бэлэн болж байгаадаа баяртай байна. Бид 2500 жилийн тэртээгээс энэ газар шороондоо мөнхөд байсан цаашдаа ч байх тийм хувь ерөөлтэй ард түмэн. Үндэснийхээ өөрийн ялгамжийг бидний өвөг дээдэс хийж ирсэн энэ нь яах аргагүй Эрийн гурван наадам юм. Энэ онцлогоо хадгалж авч явж байгаа.
“Нүүдэлчин” гэсэн утгыг энэ жилийн наадам дээр харуулж байгаа нөгөө талаасаа эх оронч үзлийг бий болгоё эх орноо хайрлая гэвэл хаанаас эхлэх ёстой юм бэ гэсэн асуулт гарна. Эцэг эхээ та энэрч хайрлаж чаддаг бол эх орноо хайрлах эх үндэс чинь бий болж байна гэдгийг энэ жилийн наадмын нээлтээр Монголынхоо ард түмэндээ хүргэнэ.
Наадам бүр өөр өөрийн онцлогтой. Миний хувьд улсын баяр наадмыг тав дахь удаагаа найруулж байна. Төр түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг байна. Энэ жилийн наадмыг илүү их ойлгож ухаарч үзээсэй гэж хэлмээр байна. Энтертайнмэнт гэхээсээ илүү нэгийг бодож хоёрыг тунгааж цаашид ирээдүйн төлөө санаа зовох хэрэгтэй гэдгийг онцолж байна. Хүн энэ яваа насандаа бүх асуудлыг өөрийнхөө хувийн шинж чанараар бус бидний үр хойч үеийн үед оршин тогтож бид ивээс нь болж сайн сайхан амьдрах суурийг бэлдэж өгөх нөхцөлийг бүрдүүлээсэй гэж бодож энэ жилийн наадмыг найрууллаа.
-Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд хичнээн хүн оролцож байна вэ?
-Энэ жилийн наадамд 1500-2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид оролцлоо. Үүнд 350 цэргийн албан хаагчид бүх төрийн статустай урлагийн байгууллагууд, одонтой зуун ээж, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 1-4 дүгээр ангийн хүүхдүүд, бидний бахархал болсон хоёрхон чавхдастай хөгжмөөр хорвоо дэлхийг уяраасан морин хуурын аялгууг дүүрэг дүүргээс оролцсон 300 морин хуурч хүүхдүүд эгшиглүүлнэ.
100 уртын дуучин, мэргэжлийн бүжигчид, рок попын залуу уран бүтээлчид энэ жилийн наадамд түлхүү орж ахмад уран бүтээлчидтэй хамтдаа оролцож байна. Дэлхийд уран бүтээлээрээ гайхуулдаг уран бүтээлч Лхагваа циркийн морьд, морин дээрх тоглолт, морин хавчаахай үзүүлбэрүүд орж байгаа.
Морины Отгоо, Ариука ахлагчтай баг бүрэлдхүүн уран нугараач хүүхдүүд маш өргөн бүрэлдхүүнээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын балетчид монголын урлаг соёлын уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр шингэж ард нь гарлаа. Бүх юм гэр бүл үнэтэй байгаасай анхны хайраа үнэлэх, хайраа нандигнах олон утгууд энд харагдана.
Эцэст нь Бид хэн юм бэ? Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ? шүлгийг “Хурд” хамтлаг дуу болгож эгшиглүүлж Никитоны Батчулуун Тусгаар тогтносон улсыг тунхаглаж, Д.Нацагдорж “Миний нутаг” шүлгийн бүтэн утгыг илэрхийлж гаргасан үзүүлбэрүүд тоглогдоно.
-Энэ жилийн наадмын төсөв?
-Дөрвөн тэрбум төгрөгийн төсөв баталсан. Хамгийн гол юм нь техникийн шийдэл. Тайз автоматаар эргэнэ, инженер механикч залуучуудын ур хийц авьяас харагдана. Бид гаднаас биш өөрсдөө бүгдийг хийж чадаж техникийн эрин зуун руу хөл нийлүүлж байна. Залуусдаа итгэсэн тэд ч ажлын ард амжилттай гарлаа. Тулга маань хөдөлж байна. Наадмын өнгө нь улаан, цэнхэр, шар гурван өнгөөр голчилсон. Энэ жилийн улсын баяр наад мын хөтөлбөрийн нэр “Мөнхөд гэрэлтэх Монгол” юм.
-Дрон нисгэх үү?
-Дрон нисгэхгүй. Харин Соёмбоо дроноор нисгэж дүрсэлнэ. Яагаад гэвэл Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Тусгаар тогтнолоо бэлгэдсэн дүрсээ тэнгэрт хөөргөнө. Оройны тоглолтон дээр маш том гэрлүүд байрлуулж гэрэлтүүлнэ. Оройны хаалтын тоглолтыг монголынхоо түүх соёлоор бахархаж өвөг дээдсийнхээ сургаалыг сануулах ухааруулах зорилготой 12 хаадын сургаалиар хаалтаа хийнэ.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон 12 дахь удаагийн Олон улсын “MITEM” наадмын хүрээнд Унгар улсын нийслэл Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа Тэнгэрийн хүү” жүжгээрээ нээлтээ хийсэн. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр сэтгэл хөдлөм сайхан байсан. Монголын урлаг, өв соёлыг дэлхийд таниулах шинэ үеийн их үйл хэргийн эхлэл төдийгүй бахархал болсон. Монголын нэрийг дэлхийд дуурсгасан түүхэн амжилтыг хамтдаа бүтээж чадсан.
Хоёр дахь тоглолт дээр Унгарт байгаа монголчууд болон гадаад орны үзэгчид 30 минут тасралтгүй алга ташилтаар биднийг мялаасан. Мөн бидний өв соёлын гайхамшиг олон улсад эгшиглэж монгол омогшил бахархлаар өөрийн эрхгүй төрсөн дөө. Манай хамт олон Ленинградад тоглох урилга хүлээн авч, ирэх жил болох Дэлхийн театрын олимпод оролцох гэж байгаа. Олон олон баярт мэдээтэй энэ жилийн наадмаа угтаж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. “Мөнхөд гэрэлтэх Монгол” наадмын нээлт, хаалтын тоглолтыг үзэж сайхан наадаарай гэж хэлэх байна даа.
Сэтгэгдэл
Төмөр [89.117.101.222] 2025-07-08 11:28:25
Жил бүр Наадмын нээлт гэж Хойд Солонгосын урлагийн үзлэг юм хийх. Сэдэв ч дууссан. Нөгөө л хэдэн урлагийн одонцрууд. Гэхдээ өөр арга бхгүй л дээ. Наадам нээлээ гээд шууд бөх барилдаад эхэлбэл уйтгартай. Бидэнд өөлөх сэдэв л нэмэх юмдаа.
Зочин [59.153.112.117] 2025-07-08 09:52:06
юун Ленинград вэ
ИЫМУ [66.181.167.254] 2025-07-08 08:18:12
АВИЛГАЛД ИДЭГДЭЖ, ЛУЙВАРЧИДЫН ХӨЛД ЧИРЭГДЭЖ, ДАМПУУРЧ БАЙХАД МӨНХӨД ГЭРЭЛТЭХ ҮҮ ?
Зочин [122.201.23.83] 2025-07-08 07:58:44
ичдэггүй юмуу. Оюу толгойн хэдэн минутын мэндчилгээнээс дор юм хийдэгшдээ энэ хүн
Зочин [103.57.92.26] 2025-07-08 07:51:37
Энэ писдагаас өөр найруулагч байдаггүй юмуу.
Soyo [151.32.50.15] 2025-07-08 07:33:09
Ёо нөгөө өлгийтэй күүкл тэвэрсэн хэдэн одонтой ээж нар өөрөөр сэтгэж чадхуу энэ амьжиргаа цагаанаа ахиад ашиглаад наанаа