Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын тоглолтод нийт 2500 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Баяр наадмын нээлтийн тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор Монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илэрхийлсэн долоон үндсэн хэсэгтэй тоглогдов. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Мөн наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин тоглоно.
Сэтгэгдэл
зочин [103.229.123.171] 2025-07-14 14:15:08
Өсгийтэй гутал өмсөхтэйгээ байтлаа хүүгээ тэргэнд хөллөөд ядарсан царай гаргаж яваа эх хүний дүрийг хараад баяр бахдал төрсөнгүй. Дээр нь охиноо зараад шөлний хонь аваад тэнхэрч байгаа үзэгдэл нэмчихсэн бол арай баярын уур амьсгал орох байсан болов уу.
зочин [59.153.86.91] 2025-07-14 10:29:40
Наадам бүхэлдээ. сайхан болж монголчууд бүгд сэтгэл өндөр өндөрлөлөө.Бөх төрөө дагадаг гэдэг ортой юм байна .Гэхдээ тэд нар нь зөв хүмүүс гарвал дагадаг юм байна гэдгийг бодитоор харууллаа..Женко,Оюук 2 байж л байсан хэн ч дагаагүй харин дагасан бөх,зохиолч дарга нар нь хүн алж ,тагнуул хийж шоронд орцгоосон,ихэнх нь хөдөлмөрийн баатар аваад хил гарч зүгтсан , додингоор эрхээ хасуулсан .Тэгэхээр тэр 2 буруу зүйл хийжээ гэдэг нь батлагдсан,харин Хүүк ,Зандангийн үед нутгуудаас нь үзүүр түрүү болон начин төрж ,зохиолч нь суллагдаж залуучууд үзүүр түрүү булаацалдан иргэд нь бүгд сэтгэл дүүрэн буцацгаалаа,Баяр хүргэе.
Зочин [66.181.160.74] 2025-07-12 12:11:33
Наадмын нээлтийн тоглолт нь Монголын түмний наадмын нээлт бус Адууны баяр тэмдэглэх ёслол мэт болов.
Зочин [202.126.91.59] 2025-07-11 22:30:55
Гайгүй концэрт болжэн