“Трамп Зеленскийд Москвад цохилт өгөхийг уриалж байгаагүй”

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 15-нд сэтгүүлчидтэй уулзахдаа "Би Владимир Зеленскийд Оросын нийслэл Москвад цохилт өгөх талаар уриалж байгаагүй. Түүнийг Москва руу чиглүүлэх ч шаардлагагүй" гэж хэлжээ.

Америкийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт "Financial Times"-т өгсөн тайлбартаа "Трамп Москва болон Санкт-Петербургт цохилт өгөх тухай үгс хэлсэн" хэмээн ташаа мэдээлэл гаргасныг шүүмжилсэн байна.

Левитт “Financial Times" ташаа мэдээлэл гаргасныг дурдаад, "Энэ сонин дампуурч байна” гэж гэж тайлбарласныг "Fox News" сувгаар дамжуулжээ. Тэрбээр Трампын “тусгайлан ажиллаж байгаа” болон “дайныг зогсоохын төлөө зүтгэж байгаа” талаар онцлон тэмдэглэсэн бөгөөд тэр “туслах”-ыг уриалсангүй, харин асуулт тавьсан гэж дурдсан байна.

"Financial Times" долдугаар сарын 4-нд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нар утсаар ярилцсан талаар мэдээлжээ. Мөн "Трамп Зеленскийд "Владимир, та Москва руу цохилт өгөх боломжтой юу? Мөн Санкт-Петербург рүү ч бас?" гэж асууж, энэ талаар тохиролцсон. Трамп Зеленскийн санааг дэмжсэн гэж "Financial Times" мэдээлсэн байна.

"The Washington Post" сонин мөн долдугаар сарын 14-нд Трамп болон Зеленский нарын утасны ярианы талаар мэдээлжээ.

Тус сонины олон улсын асуудал хариуцсан шинжээч, сурвалжлагч Дэвид Игнатиус тэдний ярианаас иш татан, Трамп Зеленскийгээс "Яагаад Москва руу цохилт өгөөгүй юм бэ?" гэж асуусан хэмээн мэдээлсэн байна. Тэрбээр яг ямар үг хэлсэн талаар тодорхой дурдаагүй ажээ.

Эх сурвалж: DW
Б..ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000