"Найрамдалын Эрдэнэс" зусланд амарсан хүүхдүүд цусан суулгаар өвчилснийг тогтоожээ

Aдмин / Эрүүл мэнд

"Найрамдалын Эрдэнэс" хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүдийн дунд хоолны хордлого гэх шинж тэмдэг бүхий өвчлөл гарч, 170 гаруй хүүхэд, багш, ажилчид эмнэлгийн тусламж аваад буй. Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн урьдчилсан шинжилгээгээр уг өвчлөл нь цусан суулга болох нь тогтоогджээ.

Зуслангийн туслах тогооч, нэгэн багшаас мөн цусан суулга илэрсэн нь ариун цэврийн ноцтой зөрчил, хүнсний аюулгүй байдлын дутагдал байж болзошгүйг харуулж байгаа аж. Бактериологийн шинжилгээгээр зуслангийн хоол хүнснээс нян илэрсэн нь энэхүү халдварын гол эх үүсвэр байж болзошгүй юм байна.

Цусан суулга гэж юу вэ?

Шигеллийн(Shigella) төрлийн нянгаар үүсгэгддэг, гэдэсний халдварт өвчин юм. Цусан суулга өвчний үүсгэгч Shigella-ийн дөрвөн өөр зүйл байдаг ажээ. Халдварын үүсгэгч нь сүү, ээдэм, зайрмаг, махан хоол, ногоо жимсэнд их үрждэг. Гадаад орчинд өвчтэй хүн, нян тээгчийн өтгөнөөр ялгаран тархаж, хөрс, эд юмс, ус, хоол хүнсийг бохирдуулж, ихэвчлэн ахуй хавьтлын замаар хүнээс хүнд халдварладаг. Мөн нянгаар бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх үед халдварлана. Халдварын эх уурхай нь шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүн, нян тээгч байна.

Халдвар авсан хүнд 1-2 хоногийн дараа халуурах, бөөлжих, цус, залхагтай олон удаа суулгах, гэдэс базлах шинж тэмдгээр илэрдэг. Архаг өвчингүй, дархлаа хэвийн бол 5-7 хоногийн хугацаанд эдгэрдэг. Халдвар авсан зарим хүмүүст ямар ч шинж тэмдэггүй байж болно. Гэвч бусдад халдварыг дамжуулдаг. Цусан суулга өвчний тархалтыг гараа савандаж угаах, ариун цэвэр, эрүүл ахуйн бусад арга хэмжээ авснаар зогсоож болно.

Цусан суулга өвчин халдварлалт өндөртэй, жишээлбэл бохирдсон гараа амандаа хүргэх, хоол хүнсэнд хүрэх үед халдвар авах боломжтой. Маш бага (10-100) тооны нян залгихад халдварыг үүсгэдэг ба өвчин эхэлсэнээс хойшхи гурван долоо хоног халдвар тараах боломжтой байдаг. Ихэвчлэн 2-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Бага насны хүүхдэд хордлого ихтэй, шингэнээ амархан алдах, бүдүүн гэдэсний шарх үүсэх зэрэг хүндрэл үүсдэг.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000