Пүрэвбатын АНХААХАНАА: Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид 

Aдмин / Энтертайнмент

"Аглаг бүтээлийн хийд"-ийн албан ёсны Удирдах зөвлөлөөс өчигдөр мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбогдуулан Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулагч Б.Пүрэвбат агсны охин байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Бодоод л...Аавыг минь явснаас хойш олон зүйл болж өнгөрлөө. Бид чамгүй олон дайралтад өртөж, дээрэлхүүлсээр байгаа ч аавын минь буянаар сайн хүмүүсийн дэмжлэг тус ч их байгаа. Амьдрал гэдэг амаргүй даваа юм аа.

Хэн юу гэж худлаа ярьж, худал мэдээлэл тараан, бид гурвыг яаж ч харааж зүхлээ гээд одоо бидэнд тийм ч чухал биш болжээ. Одоо бид гурвын хувьд ганцхан зүйл л чухал байна.

Хэн өвлөгч болох, хэн эзэн суух нь бидэнд сонин биш. Харин ард түмэндээ хүртээлтэй, шашин соёлын өвийг түгээн дэлгэрүүлж чадах сэтгэлтэй, зөв удирдлагыг олох нь хамгийн чухал асуудал болоод байна.

Эзэн нь бол аав минь байсан. Үүрд ч аав минь байх болно. Аавын минь захиж, хүсэж, мөрөөдөж явсан зүйлийг үргэлжлүүлэн авч явж чадах зөв удирдлага хэрэгтэй.

Аавын маань шавь нар дунд үнэхээр чадварлаг, сэтгэлтэй олон хүн бий. Бид бүгд ярилцаж, зөвлөлдөж, боломжит бүх хувилбарыг хэлэлцэн, хамгийн зөв шийдвэрийг гаргахын төлөө зүтгэж байна.

За чи одоо эзэн нь шүү, би өмчилнө шүү гэх асуудал биш шүү дээ.

Ээж, дүү бид гурав бол зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалагчид. Аав минь амьд сэрүүн үед бид урдуур нь орж, шийдвэр гаргах шаардлага үүсч байгаагүй. Харин одоо аав шиг төгс хийж чадахгүй ч чадах чинээгээрээ хичээж, хамгаалж, зөв удирдлага бүрдүүлэхээр зүтгэж байна.

Энэ бол "би" гэсэн төвтэй хүний хийх ажил биш. Харин Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй, энэ их бүтээлийн үнэ цэнийг ойлгодог, хүнийг энэрэх сэтгэлтэй хүний хийх ажил гэж бид бодож байна. Аав минь орлуулашгүй ч бид олноороо хүчээ нэгтгэн ажиллавал тэнгэр харж, аав минь ч тэндээсээ харж байгаа учраас зөв замдаа орно гэдэгт итгэж хүлээж сууна.

Аав минь, та л биднийг чиглүүлнэ. Хоёр охиндоо үлдээсэн албан ёсны гэрээслэлээр чинь бид бол хамгаалагчид, бид таны заасан замаар л дагаад явна.

Харин та бүхнээсээ ганц л зүйл гуймаар байна. Дүү бид хоёрыг бол юу гэсэн ч болно оо, гэхдээ настай ээжийг минь Монголын төлөө бүх л амьдралаа зориулаад, нутгаа хаяад, гэр бүлээ хаяад, Монголыг, аавыг хайрлаж хөдөлмөрлөсөн сэтгэлийг нь солонгос гэдэг шалтгаанаар битгий хэмэлж муулаарай.

Аавыгаа алдсан бид хоёрт одоо ээжийгээ юунаас ч илүү хайрлаж, бүх л муу муухайгаас хамгаалж өмөөрмөөр байгаад байх юм аа" гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

БУЯНЫ ҮР [202.179.26.232] 2025-07-25 16:58:38

ЛАМТАН ГОЛЛОЖ ИХ ҮЙЛ БҮТЭЭСЭН. ЭХНЭР ХҮҮХДҮҮД НЬ ХУВЬ ХҮРТЭЛГҮЙ ЯАХАВ.. БАС МӨР ЗЭРЭГЦЭЭД ОЛОН Ч ХҮН ХҮЧ ОРОЛЦООТОЙ ЯВСАН БАЙХ. ТУЗ ЫХАН ГЭЭД ОЛОН ЖИЛ ХӨРӨНГӨ ХҮЧЭЭР ДЭМЖСЭН БАЙХ . ТЭД БАС ОРГҮЙ ХООСОН ҮЛДЭЖ ТААРАХГҮЙ. ЛАМТАНЫ ААВ Ч БАС ГОМДОЛ МЭДҮҮЛЖ ДУУЛДСАН. СУМ ОРОН НУТАГ ТӨР ЗАСАГ Ч БҮТЭХ БОЛОХООР ТУС ДЭМ ҮЗҮҮЛСЭН. ГАНДАН БОЛОН ХУАНДИВЛАГЧ ДЭМЖИГЧ ОЛОН ТҮМЭН Ч ИХ ОРОЛЦСООН. ХАА ХААНАА УЧИР НАЧРАА ОЙЛГОЛЦООСОЙ . АЛЬ НЬ ГЭЭД Ч БУЯНЫ ҮЙЛ ДЭЛГЭРЧ ХӨГЖӨӨСЭЙ Л ГЭЖ НЭГЭН ҮЗҮҮРТ ЯВАА БАЙХ ШҮҮ...

үглээ өвгөн [59.153.114.105] 2025-07-25 00:11:40

Бурхан мэдэж харж байгаа. Үргэлжлүүлэх хүн.ньүргэлжлүүлэх.байх?маргаанд үнэн төрдөг шүү???

Зочин [203.23.49.49] 2025-07-24 16:34:34

Дагар хүүхдүүд нь шүү дээ

Зочин [202.55.188.40] 2025-07-24 15:58:38

Талийгаачийн араас буян хийхийн оронд талцаж хэрэлдэхийн хэрэг yuн.2 тал аль аль нь буянаараа болог гээд нэг нь нөгөөдөө найр тавьж болдгүйм байхдаа.Чичрээд дайрцгаахийм маргалдагч 2 тал

зочин [66.181.188.204] 2025-07-24 13:37:47

Сүсэгтэн олон түмний, бүх нийтийн, Монгол улсын өмч болгоосой. Харь хүн бол харь хүн байх даа?????

Зочин [103.140.11.232] 2025-07-24 13:05:58

Гэр бүл үр хүүхдийнх нь өмч шүү дээ!!!

Зочин [59.153.113.85] 2025-07-24 11:18:38

Ач охин муул бн .Өвөөгийнхөө эсрэг ээжтэйгээ нийлж гэрээслэл нууж бн гэж айхтар юмаа. Аавынхаа хүслийг хүндэтгээчээ

Зочин [59.153.113.85] 2025-07-24 11:14:25

Нутаг усаа орихоод ирсэн ч гэсэн монгол хүнээс илүү дархан эрх идлэж суугаа шүү. Газар нутагын минь аваад буцаагаад буяны ажил нэрээр худалдаж суугаа биз дээ. Монголчуудад.

Зочин [59.153.113.85] 2025-07-24 11:08:48

Энэ солонгос эмэгтэй маш их шуналтай хүн шүү. Бурханч лам Пүрэвбатын буянаар буяны газар ажиллуулж түүнийгээ бидэнд зарж хөлжиж суудагхүн одоо бас сэтгэл нь ханахгүй Аглаг бүтээлийн хийдийг булаацалдаж байдаг. Охин бас ухаан муутайл бн даа. Алтны хажууд гууль шарлан гэж Аль эрт салж тусдаа арав гаран жил амьдарчихаад одоо хамаатархаад эд хөрөнг булаацалдаад муу л бн да

Зочин [66.181.180.84] 2025-07-24 06:25:48

Үнэнээ л хэлж байна даа ийм сайхан хөдөлмөрч бүтээлч аавтай байсан хүн алдахгүй цааш нь өв соёлоо дээдлэж аялал жуулчид ирж улам сайхан болохыг ерөөж ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хүсэе

Suuder [195.123.31.122] 2025-07-24 04:29:29

Amjilt husje!!!

Шшш [103.212.116.237] 2025-07-23 23:46:01

Энэ гэр бүлийг тайван орхи.ялангуяа харь орноос ирсэн тэр эмэгтэйг...

ЗОЧИН [202.55.191.194] 2025-07-23 21:41:39

ААВТАЙГАА ЯМАР АДИЛХАН ЮМ БЭ, БУЯНААРАА БОЛОГ ЭЭ.

ZOCHIN [159.196.132.219] 2025-07-23 19:33:22

YAJ CH BODSON EZEN N TA 3........AMJILT HUSIE....

Зочин [66.181.181.71] 2025-07-23 15:03:41

Өнчирч үлдсэн энэ 3 эмэгтэйгээр оролдоод яахнав!! Бурханч лам дээрээс харж байгаа байх шүү!!

Dulamsuren [202.55.188.115] 2025-07-23 13:24:21

Sain bnu shn zusaj bnu ta 3 mine Aav ni hiij buteesen zuil ih ard tumen uls dayar medej bga daa gadaad dotoid geltgvi aylal juulchilal ged vneheer shn zuilig buteesen shv ta 3 taa amjilt


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.