СЕХ: Улс төрийн 27 нам санхүүгийн тайлангаа ирүүлж, 9 нам ирүүлээгүй байна

Aдмин / Хууль

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлж, санхүүгийн тайланг нь хүлээн авчээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 27 нам хуулийн хугацаанд ирүүлж, Үнэн ба зөв нам хоцроож буюу 7 дугаар сарын 24-ны өдөр ирүүлсэн аж. Харин Монголын либерал нам, Бүгд найрамдах нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг есөн нам санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй” бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар заасан.

СЕХ-ны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газраас мэдээлснээр, 2024 оны жилийн эцэс, 2025 оны хагас жилийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг долоон нам ирүүлээгүй байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.