“Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү, яллагдагч Б.Амарсайхан БНСУ-аас дахин өөр улс руу нисжээ

Aдмин / Хууль

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу бусдад зодуулж хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.

Хохирогч С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, “GEM групп”-ийн Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү Амарсайхан нар агсам тавин зодож, хүнд гэмтээсэн. Иргэн С гавал, тархины маш хүнд гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гадаад улсад хагалгаанд орохоор явсан билээ.

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголд ирэх ёстой байв.

Хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараа буюу энэ сарын 20-ны ням гарагт хилээр гарч явжээ. Тэр хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд, хил давсан аж.

Яллагдагч Б.Амарсайхан өнөөдрийн байдлаар Монгол Улсад буцаж ирээгүй байгаа тул хууль хяналтын байгууллагаас Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлжээ. Тус товчооноос хүсэлтийг хүлээн авснаар Б.Амарсайханы зургийг Интерполын Улаан буланд албан ёсоор байршуулж, эрэн сурвалжлах юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Амарсайхан БНСУ руу явсан бөгөөд тэндээсээ өөр улс руу нисжээ. Түүнийг ирсэн даруйд хар тамхины тест авах төлөвлөгөөтэй байгаа талаараа хууль хяналтын байгууллагынхан мэдэгдэж байв. Хар тамхи хэрэглэсэн эсэх шинжилгээний хариу 30 хоногийн дотор гардаг байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Ихгэн [202.126.89.96] 2025-08-02 07:29:19

Гадаад.паспортыгмнь рүчингзй болгоод дансуцдыгинь хаачиаж болдоггүйюм уу. Фагдаа тэгэх хүсэлгүй ингээд байхаар яаж цагаан захтны хэргийн шийджх вэ дээ. Тэр сайханбилэг түүэмй эхнэр бүгдийг нь авчраач. Эсвэл хэрэг хийгээгүй юм бол цагаатгаач.

ЗОЧИН [103.10.22.155] 2025-08-02 07:27:46

МОНГОЛД ИЙМ ХЭРГИЙГ ХУУЛЬ БИШ МӨНГӨ БҮГДИЙГ ШИЙДДЭГ ЮМ Ш ДЭЭ. ХУУЛИЙНХАНД ХОШНОГООР НЬ ГАРТАЛ МӨНГӨ ЧИХЭХЭД ЯАНАВ. ҮҮГЭЭР Л БОЛНО.

Зочин [202.55.188.86] 2025-08-02 06:58:58

Анхнаасаа л мэдэж байсан шүү дээ. Нэг их интерполоор эрэн сурвалжилна ч гэх шиг. Битгий худлаа сүржигнээд бай. Хулгайчууд өөрсдөө хахтлаа мөнгө авчихаад л... Ингэж байгаад ялыг хүчингүй болгох гэж байгаа юм. Сурчихсан гарууд даа. Нөгөө үхсэний хохь амьдын зол гэгчээр..

Зочин [66.181.179.33] 2025-08-02 06:32:21

Шүүх түүнийг интерполын эрэн хайхыг хүчингүй болгоно.Шүүхийнхэний аманд мөнгө чихэх юм чинь.Хонгилын шүүхчид.

Зочин [103.57.92.13] 2025-08-02 06:10:05

Зугтан зайлсан бол ял нв хүндэрэнэ.монгол залууёууд тэнэг мулгуу болжээ

Зочин [66.181.177.113] 2025-08-02 04:32:44

Ард түмэн бүгд л дургүйцэж байгаа, Үүнийгээ бүгд ямар нэгэн байдлаар ядаж сэтгэгдэл ч болов бичиж илэрхийлэх хэрэгтэй. Бид тэмцэхгүй бол дараагийн зодуулах хүн нь та, би, бидний төрөл төрөгсөд найз нөхөд үр хүүхэд ч байж мэднэ. Ардын хүүхэд, баячууд, албан тушаалтны хүүхэд гэсэн ялгаварлал байх ёсгүй бид дуугарахгүй бол ялгаварлал улам гаарна.

Иргэн [122.201.31.88] 2025-08-02 02:30:20

Зугтаачихсан уу. Хн тэгнэ дээ

Зочин [67.171.160.15] 2025-08-01 21:45:21

дээгүүрээ бүгд нэг түрийвчтэй нэг хөнжилтэй улсууд даа ард түмний дээрээс үнэхээр бааж шээж чадаж байгаа хэн ч ял авахгүй зодуулсан хүний хохь болоод өнгөрнө

Зочин [103.229.122.87] 2025-08-01 20:22:11

Сингад л бн лээ шт

Suuder [195.123.31.122] 2025-08-01 20:02:18

Harwaas archaagui, hulgaich zaristai. Ard tumen zaazaar awaach!!!

Ккк [66.181.161.32] 2025-08-01 19:11:39

Интерполоор хайх юм байна л гээд бхын тэгээд одоо хайгаач дээ

Зочин [66.181.184.240] 2025-08-01 18:27:40

Шаал худлаа наадуул чинь явуулсан явсан нь бүгд 30 хоногоо хүлээгээд ул мөрөө арилгаж байгаа

Shaltgaan [202.9.40.112] 2025-08-01 16:47:18

Naiz ohin hamaatan, sadan gh met d hamaarahgui

үнэн байх [103.212.119.235] 2025-08-01 16:21:13

ХЭРЭГТ холбогдсон хүний үгэнд итгээд хил гаргуулж байдаг. МЭДЭЭЖ томхон толгойтой нөхөр зөвшөөрлийг өгсөн байгаа

Me [103.212.162.105] 2025-08-01 19:35:51

Harin tiimee

Наран [124.158.104.111] 2025-08-01 16:13:50

Хуулийнхан өөрсдөө авилга авч явуулаа биз ээ. Одоо шал худлаа улаан булан тавьсан гэж цаг хожих нь дээ. Хууль цагдаа ингэ тэг, зугт гэж зааж өгдөг байхаа.

Зочин [202.126.90.87] 2025-08-01 19:41:09

Харин тийм шд

Зочин [66.181.184.240] 2025-08-01 18:22:12

Яг тэгсэн. Ардын хүүхэд бол найз охин байтугай өөрөө үхэх гэж байсан ч явуулахгүй ш дээ. Энэ мэт худлаа дүр эсгэдэг нь манай дээдсүүдээсээ эхлээд доод шатандаа хүртэл бүүр хэвийн үзэгдэл болсон.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.