Л.Гүндалайд зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ

Төв аймгийн цагдаагийн хэлтсээс УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, Л.Гүндалай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ 80 км цагаас дээш хурдтай явж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.
Иргэн Л.Гүндалайн тус бичлэгт авто замын хоёрдугаар эгнээнд явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ "Нэгдүгээр эгнээнд явахаас өөр сонголт байхгүй байна. Тус автомашин гүйцэж түрүүлж байгаа автомашинд зам тавьж өгөх ёстой" гэжээ.
Мөн "Цагдаагаас 144 хурдтай лайваа ав гэнээ. Би зориуд тавьсан юм. 80 тай явна гэж байхгүй шүү" гэсэн мэдээллийг өөрийн facebook хуудастаа бичсэн байв.
Тэрбээр хэдхэн цагийн өмнө цахим хуудастаа "Дээд хурд нь 80-тай улс дэлхийд ганцхан Монгол шүү. 80 бол тэнэг биз дээ, тийм үү" хэмээн бичжээ.
Харьяаллын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс Иргэн Л.Гүндалайд хурд хэтрүүлсэн үйлдлийг нь үндэслэн зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.136] 2025-08-03 22:53:40
Наад архи сурталчилаад байгаа АЦ-д арга хэмжээ аваач
Mgl [46.125.249.114] 2025-08-03 20:48:07
Hahahaha. Hurdalj chadahgui orkuud n chyalzaga tsarailaad 1 r egneegeeree 80tai yaw!!!! Hahahaha
Зочин [66.181.185.252] 2025-08-03 20:55:34
үхэх мөрөөрөө үх чи.
Зочин [66.181.185.252] 2025-08-03 18:25:12
ЖИЛД ХЭЧНЭЭН ОЛОН ХҮН ХУРД ХЭТРҮҮЛСЭН МАЛ ШИГ ТОЛГОЙТОЙ ОРКУУДААС БОЛЖ АМИА АЛДАЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БНУ? ХАЙРАН ХҮМҮҮС!!!
Сүр бадруулаад л. [66.181.180.251] 2025-08-03 18:24:54
Нэг сүртэй мэдээлэх юм. Гүндалай учраас л сенсаци болж байнадоо.
Зочин [59.153.114.148] 2025-08-03 18:07:24
Өвгөн төгцөг байж 18 т шиг яаж айлгүйтэж байгаан.Нас намбандаа баймаар юм археологийн олдвор гуай.
Зочин [202.126.89.234] 2025-08-03 17:31:15
Сагсуу хүүр
Зочин [103.140.11.132] 2025-08-03 17:23:33
O7
Зочин [103.140.11.132] 2025-08-03 17:22:54
Hui90o009ioi
Зочин [103.57.95.156] 2025-08-03 17:07:28
Ийм шизофрени өвчин нь илэрхий хүн сагсагнаж явж байгаад бусдыг л алчих вий дээ