Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын хагалгааг найм дахь удаагаа амжилттай хийжээ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг Монголдоо эмчлэх боломжийг бүрдүүлж, найм дахь тохиолдолд мэс заслыг амжилттай хийжээ.
УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж 2024 оны сүүлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулан Монголд "АНХ УДАА" Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн байна.
2025 онд БНХАУ-ын эмч нартай хамтран дөрвөн тохиолдолд мэс засал хийсэн бол БНСУ-ын эмч нартай хамтран дахин дөрөв, нийт 8 тохиолдолд судсан доторх мэс заслыг хийгээд байгаа ажээ.
Ингэснээр заавал гадагшаа явж эмчлүүлэх заалттай иргэдийг эх орондоо эмчилж, гадагшаа явах урсгалыг Монголдоо авч үлдэж эмчилгээ хийж байгаа чухал ач холбогдолтой юм.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
иргэн [59.153.86.144] 2025-08-05 11:27:51
Сайн байна. Турлага судлах маш чухал хэрэгтэй. Амжилт хүсье
Зочин [59.153.112.153] 2025-08-05 07:25:04
3 dugaar emnelegtei hamtarah heregtei.Gadnii emcheer reklam hiijee.