"Зөв бүхний эхлэл нь ТА" - Монголын залуус сайн үйлсийн төлөө нэгдлээ

Aдмин / Энтертайнмент

Монголын Залуучуудын өдрийг тохиолдуулан 2025 оны наймдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар дахь Оросын соёлын төвд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын газар, Монголын Залуу сэтгүүлчдийн клуб хамтран форум санаачлан зохион байгуулав. “Зөв бүхний эхлэл нь ТА” уриатай энэхүү форумд нийслэл болон хөдөө орон нутгийн 14-17 насны 170 гаруй сурагч оролцжээ.

May be an image of 2 people and text

ОХУ-ын Төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын Соёлын төвийн дарга Валерия Килпякова "Монголын идэвхтэй залуусын санаачилсан, улс орондоо хэрэгтэй зүйл хийх, өнөө цагийн чухал асуудлыг хэлэлцэх энэхүү үйл ажиллагааг Оросын Соёлын төв дэмжсэн. Бид залуучуудтай хамтран ажиллахад үргэлж анхаарч, идэвхтэй иргэний байр суурийг төлөвшүүлэхэд чиглэсэн залуучуудын ТББ-уудын үйл ажиллагааг бүх талаар дэмждэг. Учир нь, ирээдүй залуу үеийн гарт байдаг юм" гэж онцолсон байна.

May be an image of television and text

Форумын гол зорилго нь Монголын хүүхэд, залуусыг нийгмийн болон боловсролын салбарт идэвхтэй оролцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан улс орны нийгэмд ач холбогдолтой төсөл, санаачлагуудын талаар мэдээлэхэд чиглэжээ.

May be an image of 1 person and text

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын газрын дарга Б.Баярсайхан оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Ийм арга хэмжээ бол залуу үеийн өөрсдийгөө чухал хүн гэж мэдэрч, улс орныхоо ирээдүйд нөлөөлөх итгэлтэй болж байгаагийн тод жишээ юм. Та бүхний сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Эх орныхоо ирээдүйг боловсролтой залуус л бүтээдэг гэдгийг санаарай" хэмээн онцлов.

May be an image of 2 people, people studying and crowd

Форумын үеэр боловсролын асуудалд онцгойлон анхаарч, Улаанбаатар дахь Оросын Соёлын төвийн Боловсролын хэлтсийн дарга Д.Борисова Монголын төгсөгчдөд зориулсан ОХУ-ын Засгийн газрын сургалтын квотын талаар мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр "Жил бүр Монголын залууст зориулж 620 квот гаргадаг бөгөөд эдгээр нь ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах боломж олгодог. Оросын их, дээд сургуулийн дипломтой мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр маш эрэлттэй, өндөр мэргэжлийн боловсон хүчин болдог" гэжээ.

May be an image of 18 people and text

Монголын “Залуу сэтгүүлчдийн клуб”-ын дарга Х.Цолбон "Энэхүү “Зөв бүхний эхлэл нь ТА” арга хэмжээг санаачлагчдын нэгийн хувьд, зохион байгуулагчдын өмнөөс болон хувиасаа өнөөдрийн уулзалтад оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бидэнд хамгийн чухал нь Монголын залуус зөвхөн ирээдүй биш, харин өнөөдрийнхөө амьдралд идэвхтэй оролцогчид гэдгийг харуулах байлаа. Бид хамтдаа ихийг бүтээж, ирээдүйг илүү сайхан болгож чадна" гэж хэлжээ.

May be an image of 7 people and people dancing

May be an image of 4 peopleMay be an image of 7 people, people dancing and textЭ.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.