FT: АНУ дайны дараа Киевт агаарын хамгаалалт, тагнуулын тусламж үзүүлнэ

"Financial Times" сонинд мэдээлснээр, дайн дууссаны дараа АНУ Украинд барууны аюулгүй байдлын баталгааны хүрээнд агаарын довтолгооноос хамгаалах (ПВО), тагнуулын мэдээлэл, хяналт ажиглалт, командлалын системээр туслахад бэлэн байгаа аж. Гэвч АНУ цэргээ Украинд оруулахгүй юм байна.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Европын удирдагчдад "АНУ аюулгүй байдлын баталгааг хангахад оролцоно" гэж хэлжээ. АНУ-аас стратегийн дэмжлэг болох тагнуул, ажиглалт, удирдлага, ПВО-гийн дэмжлэг үзүүлэх санал гарсан байна. Энэ нь Европын удирдлага дор Украинд байрлах хүчнүүдийг дэмжиж буй хэлбэр аж.
Европын албаныхны хэлснээр, ПВО Patriot системийн нийлүүлэлт үргэлжилж байгаа бөгөөд ирээдүйд АНУ-ын онгоц, логистик, газрын радарууд ч хамрагдаж болзошгүй юм байна. Мөн АНУ-ын хиймэл дагуулын тусламжтай гал зогсоох гэрээ мөрдөгдөж байгаа эсэхийг хянах боломжтой аж.
Гэхдээ уг дэмжлэг нь Европын орнууд Украинд олон мянган цэрэг байрлуулах эсэх амлалт өгөхөөс хамаарах нь. АНУ цэргүүдээ Украин руу илгээхийг эсэргүүцсээр байгаа бөгөөд зарим албан тушаалтан "ийнхүү асуудалд оролцоход" болгоомжтой хандаж байна.
Барууны улсууд Украины төлөө гурван шатлалт батлан хамгаалах төлөвлөгөө боловсруулжээ. Үүнд:
-Олон улсын энхийг сахиулагчдын хяналттай демилитаризован бүс
-НАТО-гийн зэвсэг, сургалтаар бэхжүүлсэн Украины хил
-Украины гүнд байрлах Европын сэргийлэх хүчин, тэднийг АНУ хойд талаас дэмжих багтсан байна.
Гэсэн ч "FT" Европын олон улс дайн даамжрах эрсдэлээс болгоомжилж байна гэж дүгнэжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл