Зеленский: ОХУ уулзалт хийх асуудлаар таагүй, татгалзсан өнгө аястай дохио өгч байна

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2025 оны наймдугаар сарын 27-ны өдөр Telegram хуудсаараа дамжуулан "ОХУ уулзалт хийх болон цаашдын үйл явдлын талаар сөрөг дохио ирүүлсээр байна. Манай хот, тосгодод халдлага үргэлжилж байгаа бөгөөд өдөр бүр хүмүүс хохирч байна" хэмээн онцлон мэдэгджээ.

Тэрбээр ийм нөхцөлд Барууны орнууд Москвад илүү их шахалт үзүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Зеленский "Дарамт шаардлагатай. Бид үүнд найдаж байна. Жинхэнэ дипломат яриа хэлэлцээнд хүрэхийн тулд Оросын талаас тодорхой алхмууд хийх ёстой" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Финландын Ерөнхийлөгч Александер Стуббтэй утсаар ярьсан бөгөөд Стубб түүнд бодитой, бүтээлч зөвлөгөө өгсөн гэжээ.

Украинд аюулгүй байдлын баталгаа олгох ажил үргэлжилж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Европ, АНУ болон “сонирхогч орнуудын эвсэл”-тэй хамтран Украинд зориулсан бат бөх, олон талт аюулгүй байдлын баталгааны тогтолцоог (архитектурыг) бүрдүүлэх ажил үргэлжилж байна" гэж хэлжээ.

Мөн тэрбээр "Удирдагч нарын яриа хэлэлцээний хэлбэрийг тодорхойлж, голчлох чиглэл ба хугацааг тогтоох цаг хэдийнэ болсон" гэж онцолсон байна.

Путин уулзалтыг санаатайгаар хойшлуулж байна уу?

Европын удирдагчид сүүлийн үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Зеленскийн уулзалтыг зориудаар саатуулж байна хэмээн шүүмжилж буй. Уг уулзалтын талаар анх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарлаж байсан билээ.

Берлинд 2025 оны наймдугаар сарын 26-нд болсон хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Германы канцлер Фридрих Мерц, Канадын Ерөнхий сайд Марк Карни нар “Москва уулзалтыг хойшлуулах стратеги ашиглаж, зарим урьдчилсан нөхцөлтэй холбон саатуулж байна” гэж хэлжээ.

Мерц цааш нь хэлэхдээ: “Путин энэ уулзалтыг Украин, Европ, тэр ч байтугай миний хувьд ч хүлээн зөвшөөрөх аргагүй нөхцөлтэй холбож байгаа нь буруу” хэмээн мэдэгдсэн байна.

Шинэ хориг арга хэмжээ яригдаж байна

Тэрбээр Европын Холбоо Оросын үйлдэл өөрчлөгдөхгүй бол хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээнд бэлтгэж байгааг сануулжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.12] 2025-08-28 13:17:39

Путин дайнаа зогсоогоод түрэмгийлэлдээ зарцуулж маш их зардлаа ард түмнийхээ амьдрхлд зориулаачээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.