“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, Солонгос, Турк, Унгар, Литва, Куба гэсэн 15 улсын их, дээд сургуульд 296 оюутан суралцахаар явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгалаа.



Тэрбээр, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцан, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн эрдмийн аянд мордож буй залууст чин сэтгэлийн баяр хүргэлээ.
Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэлээ.
Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр, засаг итгэж байгааг хэллээ.
Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, бие биедээ тусалж, бие биеэ хүндэтгэж, бие биеэ дэмжиж явахыг захилаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 758 оюутан дэлхийн 19 орны их сургуульд суралцаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.
Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.























































.jpg)




















Сэтгэгдэл
Царай алдмар. Шившиг. [66.181.181.91] 2025-09-01 02:30:09
Орослуу монголын оюутнууд очиж суралцдаггүй юм уу? Орос яахлээрээ сургалтаараа эдгээр 15 улсаас доор сургадаг юмб? Монголд хамгийн ойр улс. Хүрэлсүх юунаас болж гөлөлзөөд Орост манай оюутнуудад стипенд өгч чаддаггүй юм??? Тэгсэн мөртлөө царай алдаад ШХАБ-ын хуралд ажиглагчаар яваад л.
Irgen [91.86.153.163] 2025-08-31 13:01:03
Ene gadaadad ulsiin tetgevert geed yavuulj baigaa huuhduudee yaj songoj yamar ailiin huuhduud orj baigaagaa il tod haruulj bolgoh heregtei shuu, oorsdiin ah duu amrag sadangiin huuhduud baidag umuu ard tumen medeh erhtei biz dee???
зочин [103.57.92.62] 2025-08-30 14:54:21
Энэ сонголт яг үнэн зөв, шударга явагддаг болов уу? Сонсоод байхад энэ хөтөлбөрийн хүрээнд нөгөө л улс төрчдийн юмуу? ардын гавьяат цолтнуудын хүүхдүүд өндөр хөгжилтэй орнуудад сурахаар яваад байгаа гэсэн үү? Төрийн далбаагаа хүүхдүүд өөрсдөө худалдаад авч болдоггүй юм болов уу????? яагаад заавал татвар төлөгчдийн мөнгөөр үүнийг худалдан авч хүүхдүүдэд тараах ёстой юм бол доо????? Сурч ирээд сумандаа ажиллах уу? эсвэл сурсан газраа үлдэх үү?
Зочин [202.126.91.6] 2025-08-30 12:54:31
Монгол улсын Еронхийлогч, гадаад руу биш улс руугаа шилжих хеделгеенийг дэмжих байлтай!!! Ундэсний дээд боловсролоо дэмжиж, унэ цэнэтэй болгоочээ!
Зочин [67.171.160.15] 2025-08-30 02:49:01
хүрлээ өөрөө хувийн зардлаараа сургуульд явуулж байгаа хадгаламжийн 10 гаруй тэрбум хангалттай хүрээд илүү гарнаа
СУРТАЛЧИЛГААНЫ БУС МЭДЭЭ УНШИХ ЮМСАН [202.131.248.198] 2025-08-29 15:25:20
ПОПРОЛЫГ НЬ БИШ ГАРЧ БАЙГАА ЗАРДАЛ, ЯМАР УЛСАД ХЭДЭН ОЮУТАН АЛЬ СУРГУУЛИАС ШИГШИН ЯВУУЛЖ БАЙГААГ НЬ ИЛ ТОД БИЧЭЭЧ
Болд [202.126.90.17] 2025-08-29 13:22:17
Явуулсан хүүхдүүдээс нилээд олон хүүхэд хичээл номдоо гологдож хаяж ирсэн байдаг.Энэ. талаарх баримт тоон мэдээллээ тодруулаарай. Сайн хүүхэд шалгаруулж яваагүйгээс тааруухан хүүхэд явж буйтай холбоотой шүү.Энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй.яТатварын мөнгөөр ерөнхийлөгч нь ингэж тоглоод байх хэрэггүй
haha [202.126.91.34] 2025-08-29 13:15:49
Tusviin munguur yavuulj baigaa yumuu esvel erunkhiilugch uuruusuu yum uu