"Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна

Aдмин / Орон нутаг

2025 оны есдүгээр сарын 4-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин есдүгээр сарын 4-нөөс 9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар есдүгээр сарын 4-нөөс 7-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

10:30 цагт:

"Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал Наран плазагийн эсрэг талд Виста Оффист болно.

11:00 цагт:

Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч “Baran group limited" компанийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон талаар “НБИК”, Ricon”, “Монкон НБИК” компанийн төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт:

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Гацуурт” компанийн удирдлагууд хууль зөрчиж байгаль орчинд хохирол учруулсан, хүний эрхийг зөрчсөн талаар малчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

БУСАД

-"Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан-2025” Улаанбаатар хотноо болж байна.

-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд гаргаж байна.

-Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.

-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна.

-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Орон нутагт:

-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болно.

Хилийн чанадад:

-Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно.

-Монгол-Казахстаны бизнес уулзалтыг Астана, Алматы хотод эхэлнэ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.