“ТЭЦ-4” ТӨХК-ийн хамт олон 240 хүнд амьдрал бэлэглэжээ

Aдмин / Эрүүл мэнд

.Цус сэлбэлт судлалын үндэсний төв доноруудын бэлэглэсэн цусаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж эмнэлгүүдийн хэрэгцээг хангаж байна. Цусаа өгөх хүний тоо цөөн, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангалтгүй буй.

Энэ үед Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Баянгол дүүргийн Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулсан "Цусаа хандивлая" аянд “ТЭЦ-4” компанийн 100 гаруй ажилтан албан хаагч ийнхүү оролцжоо.

Монгол Улс Цусны донорын тухай хуулийг 2000 онд баталж, ийм хуультай дэлхийн 30 дахь орон болжээ. Тус хуульд 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2017 онд шинэчлэн найруулжээ.

Хуульд 35 ба түүнээс дээш тоогоор цусаа бэлэглэсэн иргэнийг “Хүндэт донор” цолоор шагнах заалт бий. Ийм цолтой донорыг улсын итгэмжлэгдсэн сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амраахаас гадна эрүүл мэндийн үзлэгийг улсын II, III эмнэлэгт очер дугаар харгалзахгүй, үнэ төлбөргүй хийлгэдэг.

Цусаа 70-100 удаа бэлэглэвэл хүрэл, 150 удаа бол мөнгө, 150-аас дээш бол алтан донор гэж өргөмжилдөг. Улсын хэмжээнд цусны донор ойролцоогоор 100 мянга гаруй бүртгэлтэй байгаа бөгөөд мянга гаруй нь хүндэт донор цолтой. Хамгийн олон удаа цусаа хандивласан иргэн 220 удаа цусаа өгчээ. Цусаа өгөхөөр ирсэн ч гепатит B, C вирустэй, архаг хууч өвчтэй бол цусыг нь авах боломжгүй аж.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.