ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хэд хэдэн мужид цохилт өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ есдүгээр сарын 22-ны даваа гаргийн шөнө Запорож хот руу дор хаяж таван удаа агаараас цохилт өгсөн байна. Үүний улмаас хоёр хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан бөгөөд нэгийнх нь бие хүнд байдалтай байна талаар Запорожийн цэргийн захиргааны дарга Иван Федоров мэдээлжээ.

Федоровын хэлснээр, энэ цохилтын улмаас орон сууцны барилгууд, иргэний болон аж үйлдвэрийн дэд бүтцүүд эвдэрч сүйджээ. Тэрбээр халдлагын үр дагаврыг харуулсан гэрэл зургуудыг Telegram хуудастаа нийтэлсэн байна.

Федоров удалгүй иргэний дэд бүтцийн байгууламж дээр гарсан галыг унтрааж буй ажиллагааны талаар фото мэдээлэл ч мөн нийтэлжээ.

Оросын дроны халдлагад Киев болон Сумын бүс өртжээ

ОХУ-ын дронууд тухайн шөнө Киевийн бүс рүү дайрсан байна. Борисполь дүүрэгт гурван давхар орон сууц болон хоёр хувийн байшинд гал гарсан бөгөөд 32 настай эрэгтэй мөрөндөө шархадсан талаар Киевийн цэргийн захиргааны дарга Николай Калашник мэдээлжээ.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Оросын дронууд Украины нийслэлийн гол агаарын гарц болох Борисполь нисэх онгоцны буудлыг чиглэжээ. Обухов дүүрэгт сөнөөгдсөн дроны хэлтэрхий эзэнгүй орон сууцны байшинд унасан бол Фастов дүүрэгт нэгэн хувийн байшин шатсан байна.

Оросын дронуудын халдлагад мөн өглөөний 04.00 цаг орчимд Сумы хот өртжээ. Хотын цэргийн захиргааны дарга Сергей Кривошеенко урьдчилсан байдлаар Ковпаков дүүрэгт гурван удаа цохилт өгсөн бөгөөд гал гарсан тухай мэдээлсэн байна.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Артём Кобзарь мэдээлэхдээ, хоёр бөмбөг аж үйлдвэрийн байгууламжуудыг чиглэж, нэг нь боловсролын байгууллагад туссан гэжээ. Ойролцоох олон давхар орон сууцны барилгын цонхууд хагарсан бөгөөд нэг ажилчин (харуул) шархаджээ.

Киев болон бусад хэд хэдэн бүс нутагт агаарын түгшүүр зарласан бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин ажиллагаа явуулсан талаар мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.64] 2025-09-22 15:49:26

Харин ч оросууд украйны ард түмэнд энэрэнгүй хандаж байгаа.

Зочин [202.70.44.46] 2025-09-22 17:05:41

Тэнэгт


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.