“Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 14:00 цагт “Төрийн ордон”, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: Хэлэлцүүлэгт оролцогчдыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэх тул хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаарыг дараах QR кодыг уншуулан бөглөж ирүүлэх, эсхүл 99047602 дугаарын утсаар бүртгүүлж болох ажээ.
Оролцогчдын талаарх мэдээлэл:Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлэх аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл