Багш нар үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж жагсана

Боловсролын салбарт ажиллагсдын үндсэн цалинг нэмэгдүүлэхийг шаардаж улс орон даяар 10.000 гаруй багш ажилчид тайван жагсаалд оролцохоо мэдэгдээд байна.
Тэгвэл багш нар есдүгээр сарын 24-ны өдөр буюу өнөөдөр 12:00-16:00 цагийн хооронд жагсахаар болжээ.
Энэ талаар Монголын боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл “Маргааш улсын хэмжээнд жагсаал цуглаан болно. Улаанбаатар хотод 5-10 мянган хүн жагсах урьдчилсан тооцоо гараад байна. Түүнчлэн есдүгээр сарын 27-нд ажил хаялт зарлана гэх мэдээлэл гарсан. Энэ бол манай холбоотой ямар ч хамааралгүй. Хэрэв бидний жагсаалд нааштай шийд өгөхгүй бол дараагийн шатны тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлнэ” гэв.
Сэтгэгдэл
Муухай нүүрт [103.57.93.41] 2025-09-24 20:49:02
Та нарын цалинг нэмлээ гээд амьдрал чинь дээшлэхгүй ээ, Бүтээмжээ, арга барилаа өөрчил