ЧУУЛГАН: 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы лхагва гаргийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, Халзанбүрэгтэйн ордыг ашиглах талаар өчигдөр зохион байгуулагдсан нийтийн сонсголын тухай дурдаж, энэ асуудлаар хийсэн хэлэлцүүлэгт УИХ-аас хангалттай ач холбогдол өгсөн ч, хэлэлцүүлэг үр дүнд хүрээгүй" хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр "Ордыг ашиглах болон түүний ач холбогдлын талаар ямар ч мэдээлэл хэвлэлээр тараагдаагүй, харин айлган сүрдүүлсэн, эдийн засгийг боомилсон зүйлс яригдлаа. Ордыг ашиглах тал дээр бодитой арга хэмжээ авахгүй бол асуудал шийдэгдэхгүй. УИХ болон бүлэг энэ асуудлаар хамтран ажиллахгүй бол ард иргэдийн амьдралын чанар сайжрах боломжгүй" гэлээ.

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн) нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав.

Хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газраас 2025 оны есдүгээ-р сарын 1-ний өдөр өргөн барьсан тус хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын чуулган дээр эдгээр төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусч, хэлэлцүүлэгт оролцов.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин"Дэг зөрчсөн асуудал байхгүй. Намын бүлэг завсарлага авсан бол түүнийг хэлэлцэхийн өмнө бүлгийн гишүүдийн байр суурийг сонсох ёстой. Өмнө нь завсарлага авсан үндэслэл одоо ч хүчинтэй" хэмээн онцлон хэлэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.