Нэгдүгээр эгнээнд зогсож байсан автомашины араас мөргөж, 5 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 10-р сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгажээ.
Шалгалт хийхэд Toyoto Prius маркийн автомашин жолоодож явсан жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөсөн байна. Ослын улмаас жолооч, зорчигч нарын 5 хүний амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Иймд жолооч та
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
- Зорчих хэсгийг чөлөөлөх;
- Ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

















































.jpg)















Сэтгэгдэл
их хурдтай явсан байна. 50-60 тай явахад учир бий [103.229.120.56] 2025-10-13 17:09:01
PRIUS үүд улаанбаатарт ч их хурдтай хөдөлгөөнд оролцдог. ЭГНЭЭ сүлжиж давхина.
Зочин [66.181.176.252] 2025-10-11 09:18:00
Хурдтай л явсан байх, дуртай газраа зогсож байдаг том тэргэнүүд гайтаа шүү
Зочин [66.181.189.119] 2025-10-11 07:37:50
Шөнийн цагт авто машин жолоодож яваа хүмүүсийн ихэнх нь гэрэл шилжүүлнэ гэж байхгүй явах нь аль аль нь үхэлд хүрэх аюултай гэдгийг яагаад ухаарахгүй байна аа. Зарим нь Жийп барьж яваагаа юу гэж бодоод байна аа, их л сагсуу юмнууд л давхилдах юм. Ажил л бүтээж яваа л бол том жижиг машинуудын ялгаа гэж юу байдаг юм. Монголд л ийм балай тэнэгүүд л их байна доо.
зочин [66.181.185.223] 2025-10-10 20:26:30
Ямар аймаар юм бэ? Ум сайн амгалан болог. УБ-Дарханы болон бусад бүх авто замд 100-150 км тутамд жолооч түр амсхийх, чилээгээ гаргах хажуугийн зогсоол хийж өгөөсэй. Аль ч автозам дээр ПРИУС гэдэг машинаас холхон явах нь зөв юм билээ, тэд яг л галзуу юм шиг уралдан давхилддаг, байнга эгнээ байр сольж давхидаг, аймаар чанга сигналддаг, хэт их тод гэрлүүдтэй, тэдэнтэй шөнийн хугацаанд зөрж явах ямар ч боломжгүйгээр гэрэлд цохигддогийг 6000-7000 замын цагдаа нар мэддэг болов уу?
Зочин [188.162.254.18] 2025-10-10 17:51:35
замаа харж явж чадахгуй бол жолооч гэж байх хэрэгтэй юм уу, машины жолооны хурдны ард суугаад машинаа асаагаад явсан л бол бух анхааралаа урдах замдаа тавиад явах ёстой,тэгэж чадахгуй бол жолооч гээд байх шаардлагагуй гэртээ хэвтэж байхад болно !!!!
Lkhagva [124.158.108.92] 2025-10-10 17:16:59
Дархан- УБ хооронд явдаг хувийн такси юм шиг байна. Тэд бол Үхэл рүү хүргэх нисэгчид. Аймшигтай.
Зочин [103.229.120.56] 2025-10-10 15:10:30
МОНГОЛД хөдөлгөөнд оролцох бүр аюултай болжээ. ШӨНӨ гэрлээ солино гэж байхгүй. ЗАМЫН цагдаа нар ч асуудалд тууштай хандахаа больжээ.
Зочин [122.201.31.198] 2025-10-10 14:08:44
Зам дээр зогсож байгаа тэрэг буруутай шүү
Зочин [122.201.31.198] 2025-10-10 14:03:10
Монголд гол замууд Налайхын зам шиг 2 тусдаа урсгалтай болгох цаг болжээ. Дарга нарын тансаглалын зардлаа хэмнэж замаа барих хэрэгтэй
Зочин [122.201.19.4] 2025-10-13 14:12:34
чи чинь яацан хоцрогдсон мал вэ Дарханы наад зам чинь голдоо тусгаарлагчтай 4 эгнээ зам малаа 10 эгнээ бгаад ч хурдаа тохируулж бас зам дээр эргүүтсэн үхэр шиг зогсохгүй бол ийм осол гарсаар байх болно малаааа