Наран дээр 87 дэлбэрэлт болжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лаборатори болон Газар-нарны физикийн хүрээлэн өнөөдөр "Наран дээр энэ долоо хоногийн эхнээс хойш нийт 87 дэлбэрэлт бүртгэгдсэнээс 16 нь M түвшний хүчтэй дэлбэрэлт байсан" гэж мэдээлэв.

Нарны одон орон судлалын лабораториос мэдээлснээр, дэлбэрэлтийн оргил үе өнгөрч, идэвхжил нь буурч байгаа нь бүртгэгджээ.

Эрдэмтэд "Хурдан протоны урсгалууд Дэлхий рүү чиглэж болзошгүй тул маргааш, нөгөөдөр хоёр хоногийн хугацаанд сансрын хөлгүүдийн хувьд эрсдэлтэй хэвээр байна" гэж анхааруулсан байна.

Тэдний хэлж буйгаар, Нарны идэвхжил долоо хоногийн төгсгөл хүртэл өндөр хэвээр байх ч Дэлхийд шууд нөлөө үзүүлэхгүй ажээ.

Эх сурвалж: INTERFAX
Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.