Владимир Зеленский "Энхийн хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн" гэж мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн "NBC" телевизэд өгсөн ярилцлагадаа “Хэрэв мөргөлдөөнөө зогсоож, дипломат шугамаар энхийн хэлэлцээ рүү яаралтай шилжихийг хүсэж байгаа бол тулааны шугам дээр цэргийн алба хаагчид хаана байршиж байна, яг тэндээ зогсох ёстой” хэмээн онцолжээ.

Мөн тэрбээр “ямар ч хэлбэрээр” хэлэлцээ хийхэд бэлэн болохоо нэмж мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 18-нд Зеленский болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “фронтын шугам яг хаана байгаагаас үл хамааран гал зогсоох”-ыг уриалсан бөгөөд эс тэгвээс “байдал хэтэрхий хүндэрнэ” гэж анхааруулжээ.

Трамп өмнө нь "Fox News" телевизэд өгсөн ярилцлагадаа “Украинд өрнөж буй мөргөлдөөн зогсох нь Киев газар нутгийнхаа зарим хэсгийг алдахтай тэнцэнэ” гэж мэдэгдсэн байна.

Москва Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа (СВО) нь өөрийн бүх зорилгодоо хүрсэн тохиолдолд дуусна гэдгийг хэдэнтээ онцлон мэдэгдсэн.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын тэмдэглэснээр, эдгээр зорилгыг тусгай ажиллагааны явцад ч биелүүлж, эсвэл зохих хэлэлцээний үр дүнд түүнд хүрч болох аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн тусгай ажиллагааны зорилгуудыг дараах байдлаар нэрлэсэн. Үүнд:

-Украиныг демилитарчилж (цэргийн чадамжийг нь бууруулах),
-денацификцлах (нацист үзэл санаанаас ангижруулах),
-улс төрийн төвийг сахисан статустай болгох,
-мөн газар дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрүүлэх зэрэг багтаж буй юм.

Донецк, Луганск, Запорожье болон Херсон мужууд 2022 оны есдүгээр сарын 23-наас 27-ны хооронд байгуулагдсан санамж бичгийн дүнд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдсэн гэж мэдэгдсэн.

Крым болон Севастополь хотууд 2014 оны гуравдугаар сард Украинд гарсан төрийн эргэлтийн дараа болсон санал асуулгын үндсэн дээр ОХУ-д нэгджээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2025-10-21 11:56:25

Украйны төлөө хэн зүгээр мөнгө гаргах билээ. Мөн Украйныг өмөөрч олон улсын тавцанд Оросын эсрэг үг яриа гаргах нь өөрийнх нь улсад ашиггүйг улс бүхэн мэдэж байна. Оростой хиллэдэггүй, хамаарал багатай улсууд Оросын эсрэг үг яриа гаргаж байна. Монгол улс хэзээ ч тэгэж болохгүй. АН-ынхан Орос улстай муудалцуулах санаа бодолтой юм байна гэж иргэн би боддог. Үйлдэл үг яриа нь тийм байдаг. Иргэн хүн улс орныхоо эрх ашгийн төлөө л 1-рт байх учиртай.

Зочин [86.85.55.114] 2025-10-22 01:09:37

Tiim shuu

Зодолдох хүн буюу байлдах улс алга. [66.181.184.92] 2025-10-20 23:25:47

АНУ дэмжихгүй болохлээр Украйнд өөр хэн туслах вэ дээ? Европ уу? Герман, Франц, Польш үү? Их Британи уу? ЯГШДЭЭ!!! Тэдний хоншоор нь хүрэхгүй, тэд аймхай, тэд мөнгөгүй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.