“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг дахин толилуулна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 12-ноос эхлэн дахин толилуулахаар болжээ.
Энэхүү уран бүтээл нь монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр, үгүйлэл, уучлалын уран яруу илэрхийлэл болсон бүтээл юм.
УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгээр энэ оны үзвэрийн жилийн нээлтээ хийхдээ Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэй дахин сэргээн толилуулах юм байна.
Энэхүү жүжгийг анх 1988 онд найруулагч Э.Санчигдан тайзнаа амилуулж байсан бол 2015 онд Ардын жүжигчин, найруулагч Ч.Найдандорж найруулан олны хүртээл болгожээ.
Э.ЭГШИГЛЭН



















































.jpeg)












Сэтгэгдэл