COP30 МОНГОЛ УЛС ENACT ТҮНШЛЭЛД АЛБАН ЁСООР НЭГДЭЖ ОРЛОО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Байгальд суурилсан шийдлийг хурдасгах арга хэмжээнд оролцож,
Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэн орж буйгаа өнөөдөр /2025.11.18/ илэрхийллээ.
ENACT ТҮНШЛЭЛИЙН хүрээнд Монгол Улс газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлж, экосистемийн хамгаалал, ус-газрын нөөцийн менежмент, биологийн олон янз байдлын холбоос нутгийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
Мөн уг түншлэлийн гол зорилго болох байгальд суурилсан шийдлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг дэмжиж ажиллах боломж өргөжих юм.
Түүнчлэн Монгол Улс 2026 онд болох COP17-ын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн гурван дэлхийн санаачилгыг танилцуулахаар бэлтгэж байгаагаа дурьдлаа

.jpg)






































































С.Бямбацогт: Нээлттэй парламентад ард түмнээсээ нуух зүйл гэж байхгүй
Т.Аубакир: Гурав дахь хүүхэд төрснөөр хүн ам өсөж байна гэж үздэг учраас төрөөс энэ чиглэлд дэмжих бодлого заавал байх ёстой
Үхрийн цул мах килограмм нь 34737 төгрөгийн үнэтэй байна
Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд цахим шилжилт, шинэ технологийг хүний ур чадвартай уялдуулах нь чухал
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа