ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалтыг цуцаллаа
НЭМЭЛТ:
Тэгш, сондгойгоор зорчих мэдээллийг өнөөдөр 19:00 цагт ТЦА, ЗХУТ-өөс өгсөн боловч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр цуцалжээ.
Тэрбээр нийгмийн сүлжээн дэх цахим хуудсаараа дамжуулан "Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна.
Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв" гэж мэдээлэв.
Г.Отгонтамир: 12 дугаар сарын 31-ний 20:00 цаг хүртэл бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор зорчино
Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон зах, худалдааны төв болон гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдээс автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт иржээ.
Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авсан бөгөөд өнөөдөр дүн нь гарсан байна. Тодруулбал, санал асуулгад оролцсон иргэдийн 52 хувь нь дугаарын хязгаарлалт хийхийг дэмжжээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Иргэдээс тэгш сондгойгоор явуулах санал ирсэн бөгөөд санал асуулга авахад 52 хувь нь дэмжсэн байна. Тиймээс маргаашаас тэгш, сондгойгоор зорчиж эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 15-наас 31-ний өдөр хүртэл 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол ухаалаг камерын хяналтын системээр мэдээлэл бүртгэгдэж, торгууль очихыг анхааруул байна" гэлээ. Эмнэлэг, цагдаа, онцгой, хэвлэлийн байгууллагын авто машин дугаарын хязгаарлалтгүй зорчих аж.


































.png)



























Сэтгэгдэл
Зочин [202.126.90.98] 2025-12-14 21:34:08
Санал авсан мэдээллийн дүнгээ ил тод тавиа. Эсэргүүцсэн нь их л байсандаа. Худал хэлээд л дураараа шийдвэр гаргадгаа болимоор байна.