Улаанбаатар агаарын бохирдлоор энэ жил 19-д жагсаж байна
Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын “IQAir” сайтын мэдээлснээр Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй хотуудын жагсаалтын эхний 5-т багтдаг байсан цаг саяхан. Тэгвэл тус сайтын өнөөдрийн мэдээлэлд Улаанбаатар хот жагсаалтын 19-т эрэмбэлэгдэж, агаарын бохирдол дунджаар 2 дахин буурчээ.
2023, 2024 оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын Баянхошуу, Хайлааст, 5 буудал, Нэгдүгээр хороолол, Зурагт орчимд агаарын чанарын индекс 426-500 буюу маш их бохирдолтой. Бусад байршилд агаарын чанарын индекс дунджаар 200 байсан. 2025 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 115 болж, агаарын чанар 2-5 дахин сайжирсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна.


































































Сэтгэгдэл
зочин [103.111.68.3] 2025-12-17 07:28:43
Битгий худалаа хуцаач...
Зочин [103.229.120.148] 2025-12-16 20:47:39
Бүгд нэг дүгээр байранд орохын тулд улам их түлцгээе
Зочин [172.59.128.58] 2025-12-16 16:50:45
Нямбаатарын коксжсон нүүрсний ач шүү дээ