Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
-Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй-
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн Асуулгын цагаар “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” сэдвийн хүрээнд мэтгэлцээн өрнүүллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Д.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болон гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, дэд сайд нарын томилгоо, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт бэлджээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулахдаа эдийн засгийн гол үзүүлэлтүүд болон статистик тоо, баримтыг дурдав. Тэрбээр, “Уруудсан эдийн засаг, унасан итгэл” гэдэг үнэн. Үнэхээр хамтарсан Засгийн газар ажилласан 2025 оны зургаадугаар сар хүртэл эдийн засаг унаж, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж уруудсан байсан. Долларын ханш 4000 төгрөг давах, инфляц 15 хувьд хүрэх тооцоололтой байсан. Тэгвэл унасан эдийн засаг одоо сэргэсэн.

Өнгөрч буй жил хүнд жил байсан. Хөөс хагарч үнэнтэй нүүр тулсан жил байсан. Ирэх жил хүнд жил байна. Дэлхийн эдийн засаг ийм байна. Нүүрсний үнэ хоёр, гурван жилийн өмнөхөөс дөрөв дахин унасан байна. Тийм учраас эрс шийдэмгий бодлогууд хэрэгжүүлсний үр дүнд, авлигатай тэмцсэний үр дүнд хэдэн хэрэг шүүхэд шилжүүлсэнээс илүү бодит үр дүнд эдийн засгийн өсөлт өнөөдөр хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6.5 хувь болж давах дүнтэй байна. Долларын ханш 3600 төгрөг давсан байсан одоо 3550 төгрөг болж буурсан. Төгрөгийн ханш чангарлаа. 15 хувь хүрч өсөж байсан инфляц 8.2 хувь болж буурлаа. Авсан арга хэмжээний үр дүнд эдийн засаг бодитой сайжирч байгааг илэрхийлэх тоонууд. Дотоодын статистик ийм байхаас гадна дэлхий Монгол Улсыг үнэлээд олон улсад нэр хүндтэй Moody’s, S&P агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг зэрэглэлийг B2, тогтвортой ангиллаас B1 тогтвортой ангилал руу шилжүүллээ”

Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй. Унаж байсан эдийн засаг өссөн. Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн хэмээв.
Ерөнхий сайд мөн авлига, хулгайтай хийж байгаа тэмцэл тууштай үргэлжилж байгааг онцолж, өнгөрсөн авлига, албан тушаалын 58 хэргийг шүүхэд шилжүүлсэн, олон арван хэрэг шалгагддаж байна. Тухайлбал, 2 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, лицензийг битүүмжилж шалгах ажиллагаа явуулж, энэ талаар нэхэмжлэлийг гаргаад байгааг дурдав.
Татварын реформын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ УИХ-д өргөн бариад байгаа татварын багц хуулиар данс хаадаг гэх мэт албадлагын шинжтэй механизмаас илүү зөвлөн тусалдаг, аж ахуйн нэгжүүдээ дэмждэг үйл хэлбэр, тогтолцоо руу шилжиж байгаа гэлээ. Мөн татварын өршөөлийг эхэлж хэрэгжүүлдэггүй, цогц реформыг эхэлж хийдэг. Татварын өршөөл үзүүлэх тухай гажуудуулсан мэдээлэл эдийн засагт ямар дохио өгөх вэ гэдгийг тооцох ёстойг онцлов.
Татварын өртэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж байгаа асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл сүүлийн статистик мэдээгээр 23 мянга орчим аж ахуйн нэгжийн данс хаагдсан байсныг Засгийн газрын хуралдаанаар чиглэл өгч 4368 аж ахуйн нэгжийн дансыг нээгээд байгаа аж.

Дэд сайд нар томилсонтой холбоотой гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх засаглалд дэд сайдыг ажиллуулдаг нь дэлхийн улс орнуудад ч тогтсон жишиг. Засгийн газрын сайдын ажлыг дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор олон улс оронд дэд сайд болон түүнтэй дүйх статустай албан тушаалууд бий. Нэршил нь янз бүр боловч эрх, үүрэг нь дэд сайдын статусаар салбарын бодлогын хэрэгжилт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, парламенттай харилцах харилцааг зохицуулахад чухал үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасны дагуу дэд сайд нарыг томилсон.
Цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, бүтээмжид суурилсан үнэлгээг нэвтрүүлж, төрийн албанд дахин инженерчлэл хийнэ гэлээ.








































































Сэтгэгдэл
зочин [183.177.99.226] 2025-12-30 21:40:15
Монгол улс 2010 онд 1,5 тэбум ам долларын өртэй байсан өнөөдөр байдлаар 40,6 тэрбум ам долларйн гадаад өртэй байна Эрхэм сайдаа
зочин [183.177.99.226] 2025-12-30 19:29:40
Монголын хүн амын 10 хувь нь үнэхээр амьдралаас хэмжээлшгүй хязгааргүй ихээр баяжижсан мөнгөө яааж үрж барах вээ гэсэн бодолтой
Зочин [103.229.122.88] 2025-12-30 09:40:00
Төгрөгийн ханшаа өргөх хэрэгтэй байна.
Зочин [103.57.92.162] 2025-12-29 20:28:58
Ард түмнээс МУУ дүн авсан Занданшатар гуай өөрийгөө, ЗГ-аа, эрх баригч намыг мундаг байгаа гэж байнга шахуу өдөр бүр зарлан тунхаглаад байна уу? Гэтэл иргэдийн ахуй амьдрал амаргүй тун хэцүү, ядуу, дорой, буурай, хүлцэнгүй, хязгаарлагдмал эрх чөлөөтэй, тоггүй, халаалтгүй, шатахуунгүй, асдаггүй түлштэй, өвчтэй, зовлонтой, ажилгүй, орлогогүй байна уу? Төр засгийн гишүүд хотын захын гэр хорооллуудын гудамжуудаар яваад үзээч ээ, хараач ээ, иргэдийн бодит амьдралтай танилцаач ээ. Цэцэрлэгүүд нь бараг бүгд бөөстэй, эмийн сангуудад нь бөөсний шампунь худалддаг, оюутны байрнууд нь хулганатай-ахуйн шавьжтай /ХААИС-ийн оюутны 2-р байр г.м/ ба янз бүрийн халдварт өвчнүүд ихтэй байгаа нь 21-р зууны Монгол улсын үнэн дүр төрх мөн үү? Бодит байдал ийм байхад би, бид МУНДАГ гэж хэлэх нь зөв үү? ичгүүртэй юу? 21-р зууны Монголчууд бөөс, хулгана шавьж, нийгмийн халдварт өвчнүүдээсээ бүрэн гүйцэд салаагүй ангижраагүй байгаа нь гутамшиг уу? хөгжил үү? дэвшил үү?
Зочин [46.135.86.176] 2025-12-28 17:50:19
Zandanshatariig hurdan zailuulahgui bol ene yamar ch chadvargui baagii guliisuur bgaad uls oron suiruullee.
иргэн [59.153.115.155] 2025-12-28 10:39:42
Валютын нөөц 6.5 тэрбум гэдэг үнэн үү Арилжааны банкуудын гадаадаас авсан зээлийг нөөцөд оруулах нь буруу тэр чинь өр , Манай авдарт яг одоо бодитоор байгаа доллар 3.5 гэдэг.
зочин [183.177.99.226] 2025-12-30 19:26:40
Үнэндээ бол өнөөдөр Монгол улсын гадаад өр 40,6 тэрбум ам доллар байгаа ш дээ дээр нь Оюутолой өр өрө бас дахин өр Өнөөдөр Монгол улс Дэлхийд хүн амынхаа тоогоороо Тэмбүүгээр тэргүүлж байна шүү дээ Элэгний хавдараар Дэлхийд нойсер нэг дугаарт Архиараа Дэлхийд нэг ноймерын хэрэглэгчид үнэн гэвэл ийм л байна
Зочин [59.153.115.124] 2025-12-27 23:00:08
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.
Баталгаагүй хүлээлтэд итгээд ангаагаад сууж болох уу? [66.181.187.237] 2025-12-27 22:53:27
Засаг ТОГТОХЫН тулд юү гэж ч ЮМ нийтэд илтгэнэ ш дээ. Үүнд нь тэгээд итгээд СУУХ уу? УИХ тэгээд “хүлээлт”-д итгээд “өгөөш үмхээд” сууж БАЙХ УУ? ХЭН тэгээд тэр хүлээлтийн биелэлтийг ХЯНАХ юмб? Засаг ДАРАА нь “уучлаарай, бидний хүлээлт БИЕЛСЭНГҮЙ, биелэх нөхцөлүүд БҮРДСЭНГҮЙ” гэвэл Та нар ЯАХ юмб?