Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцсан. Энэ үеэрээ Замын-Үүд дэх гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн байдаг. Улмаар өнөөдөр ажлын цаг эхлэхээр Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран Ерөнхий сайдын энэ чиглэлийг ёсчилж, чөлөөлнө хэмээн мэдээлж байв.
Энэ дагуу өнөөдөр О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.



































































Сэтгэгдэл