Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

Aдмин / Улстөр

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын нийгэмд цэгцрэх хөдөлгөөн эрчимжиж байна. Уул уурхай, төрийн өмчийн салбарт үүрлэсэн баялгийн хулгай цэгцрэх хөдөлгөөний урсгалд туугдаж ил гарсаар байна. Энэ урсгалыг зөв голдиролд чиглүүлэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын манлайлал, үүрэг, оролцоо чухал” гэлээ.

Мөн тэрээр цагдаагийн байгууллага хүн төвтэй, хүний эрхийг хангасан үйлчилгээг зорилт болгож, цагдаа, олон нийтийн харилцаа, ойлголт, хандлагыг шинэ шатанд гаргах цаг болсон гэдгийг онцоллоо.

Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инновац, дата өгөгдөл, дэвшилтэт технологийн боломжуудыг ашиглаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэн шинэчлэгдэх хэрэгтэй. Ингэх нь иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Гэмт хэрэг илрүүлэх нэг хэрэг. Харин хохирсон хүний хохирлыг барагдуулах нь хүн төвтэй үйлчилгээнд хүрэх чухал алхам. Тиймээс гэмт хэрэгт хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулдаг байхад чиглэсэн эрхзүйн болон тогтолцооны шинэчлэл хийх нь энэ салбарын чухал зорилт байх ёстойг Ерөнхий сайд санууллаа.

Мөн тэрээр Засгийн газраас онцгойлон анхаарч буй хар тамхитай тэмцэх ажилд цагдаагийн байгууллага үр дүнтэй ажиллаж буйд талархал илэрхийлээд энэ чиглэлд олон улсын туршлагыг нэвтрүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялын бодлогыг чангалж эрхзүйн орчныг сайжруулах ажилд цаг алдаж болохгүйг онцоллоо.

Мөн цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх нь салбарын анхаарах асуудал болсон. Тухайлбал, 2024 оны байдлаар 485 алба хаагч өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна. Алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарах, цалин, урамшууллын тогтолцоог сайжруулах, оновчтой болгох, бүтээмжтэй уялдуулахад чиглэсэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.


Сэтгэгдэл

Зочин [150.228.177.109] 2026-01-15 19:03:04

Зандка худлаа шаахгүй шүү. Хуурамч үг. Буруу томёолж байна. Бүтэхгүй зүйлсийг бүү худал ярь. Цагдаа хуулийн бүх байгууллага дээрээсээ доошоо хүртэл ялзарсан. Ялангуяа дээд түвшинд. Шүүх , прокурор, бүр замаа алдсан. Энэ бүхэнд бүх цаг үеийн (Оюук, Амарбаясгалангаас бусад) улс төрчид, төрийн 3, ялангуяа ерөнхийлөгч гүн гүнзгий хутгалдсан, буруу замаар оруулсан. Цэгцэрхэд эхлээд ерөнхийлөгч, ер сайд өөрсдөө цэгцэрээд хууль шүүхийн байгууллагаа цэгцрэх талаар ярина, бодлогоо гаргаж хэрэгжүүлнэ. Тэгж байж л сайхан Монгол орон, жирийн иргэдийн нуруу тэнийнэ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд эсрэг намын гарчихаар кандитатуудыг зориуд хүчээр нэр дэвшүүлэлгүй, рэйтинггүй, дэмжлэггүй гахай Эрдэнийг амлаж ерөнхийлөгчид дэвшүүлүүлж, өөрөө сонголтгүй сонголтыг сонгогчидод хүчээр тулгаж еөк болов. Одоо ИХ-д тойргоосоо гараагүй Зандкаг ЗГ-ыг толгойлуулж тоглоомын ЗГ байгуулав. Энэ үндсэн хууль зөрчсөн процесс. ЗГын өөрөө ИХ-д гараад, намаа ялуулаад засгаа байгуулах шнэ үндсэн хуульд байгаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.