Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийнхан анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн гэмтлийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран орон нутагтаа анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ.

Уг хагалгааны багийн бүрэлдэхүүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, Гар сарвууны мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, Мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцсон байна.
































































Сэтгэгдэл
Зочин [202.70.44.46] 2026-01-28 10:44:20
Сайхан мэдээ юм шиг боловч ингээд эмнэлэг болгон өндөр үнэтэй тоног төхөөрөмж авч, олон эмчийг гадаадад мөнгө зараад сургаад үргүй зардал гаргаад байх нь зөв үү. Төв аймагт тохойн үе бүтэн солиулах тийм олон өвчтэнтэй юм уу. Хэдэн амбицтай эмч нарын хүслийг биелүүлэх гэж үргүй зардал гаргаад байх юм уу