Г.Занданшатар: Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ
Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ.
Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлцэлд гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэндээ шударгаар хүртээх түүхэн алхмыг бид хийлээ
Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа.
Энэ бол Үндсэн хуулийн 6.2-т заасан “газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно” гэсэн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх эхлэл юм.
Бид байгалийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, хүний хөгжил, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад зориулах тогтвортой санхүүгийн суурийг бүрдүүлж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.
Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.
Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно" гэв.














































.jpg)
















Сэтгэгдэл
иргэн [103.57.93.250] 2026-02-11 11:52:01
.? хувиа яаралтай тодорхой болго,Хүснэгтээр коспани бүрээр гаргаж ил мэдээл, Өгөөжий Орлогын ашгийн гээд аль нь юм, Хөгжлийн Ирээдүйн сангийн өсөлт яах юм,Хуримтлалын санг харвал ахмадууд бие нь өвдөхгүй бол авах заалт байхгүй,
Болгоомжлол байна. [202.126.89.23] 2026-02-11 10:32:53
Буруу тийшээ алхаад явчих магадлалтай. Анхны алхмыг хийж болно, гэхдээ манайхан молиг үмхүүлээд харанхууруу явуулчих вий дээ. 2030 он гэхэд Занданшатар лав Ерөнхий сайдаар байж БАЙХГҮЙ. Тэр үеийн сайд, дарга нар тэр үедээ хөхөө шиг юү гэж ч ДОНГОДОХ юмб?
Зочин [104.28.125.3] 2026-02-11 00:22:20
Tur mongluudaa deeremdej chadna, orosuudaas tumur zamaa ch avvhij chadahgui. Huviin hevshil erdenetiig olj irsn. Huviin hevshil hurungu olj irj tatwar tulj ajliin bair bii bolgoj bga shuu. Gadnii hurungu orj ireh haalgiig saihan deermeeree haaj ugluu bur
Зочин [77.161.39.122] 2026-02-11 08:03:43
Харин тийн. Оюу Толгой яасан? Монголчуудаа болохоор дээрэмдээд бн
Зочин [202.9.47.45] 2026-02-10 19:04:19
Юу хийсийн. Ногдол ашгаа авьяа даргаа