“Ачит Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

Aдмин / Хууль

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар “Ачит Ихт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Ачит Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан хүдрийн овоолго ашиглуулах гэрээнд өөрчлөлт оруулж, үндсэн нөхцөл болох төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшүүлээгүй, орхигдуулсан, илт нэг талын эрх ашгийг хангуулж, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн гэрээ байгуулан ажилласан байх тул уг нөхцөл байдлыг үүсгэсэн асуудлыг шалгаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, …

түүнчлэн “Ачит Ихт ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК (хуучин нэрээр)-ийн хооронд байгуулагдсан 2010, 2013 оны гэрээгээр талуудын тохиролцсон 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нөхөн төлүүлэх овоолго ашиглалтаас байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны нөхөн сэргээх төлбөрийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, зохих төлбөрийг гаргуулахыг холбогдох эрх бүхий хүмүүст тус тус даалгажээ.

“Ачит Ихт” ХХК дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, “… Монгол Улсын Засгийн газар маргаан бүхий акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн, эрх зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргах журам зөрчсөн.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргасан …” гэж, хариуцагчаас “…Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, маргаан бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн үр дагавар арилсан, нэхэмжлэгчид сэргээгдэх ашиг сонирхол байхгүй тул тус нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“Ачит Ихт” ХХК-иас давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсгээр “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын овоолгыг гэрээний үндсэн дээр ашиглаж байгаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ шийдвэр гаргах ажиллагааны зөрчил гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Харин уг шийдвэрийн агуулгын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “…нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн…” нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлт оруулав.

Хариуцагч Засгийн газар нь энэ асуудлыг нэхэмжлэгч “Ачит Ихт” ХХК-тай одоо явагдаж буй хэлэлцээрийн үр дүнг харгалзан дахин шинээр акт гаргах замаар шийдвэрлэх хүртэл маргаан бүхий актыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Энэ хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “…шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох…” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн 26.5 дахь хэсэг хүчингүй болох үр дагавартай.


Сэтгэгдэл

Зочин [202.21.111.170] 2026-02-25 10:36:11

Ачит Ихт ялсан юм байна хүний хувийн өмчигй засаг нь дээрэмдэх гэж байсан бйана ш дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.