Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Aдмин / Боловсрол

Тусгаар тогтнол - 3333 хөтөлбөрийг 10 дахь жилдээ зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн ерөнхий боловсролын сурагчид нэгэн цагт “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Тодруулбал, Сүхбаатарын талбайд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургуулийн 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншсан юм.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлэг нь нийт 19 бадаг, 112 мөр бүхий 645 үгтэй бөгөөд энэ нь хүүхэд, багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах зорилготой. Мөн өвөг дээдэс, эх орныхоо түүх, өв соёлыг хүндэтгэн дээдлэх, танин мэдэж, судлах хүсэл тэмүүллийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.235] 2026-04-06 09:50:24

Хятадууд үхэгсэдийнхээ хүүрийг эргэж, булшных нь шороог засаж, гал гаргахгүйгээр 3 өдөр "хан ши" буюу хүйтэн хоол иддэг энэ зэвгэр хүйтэн өдрүүдийг албаар сонгож, хэдэн мянган хүүхдийг дааруулан, чичрүүлэн, ханиад хатгаа тусгуулан байж хот хөдөөгүй чирч, тэр "Тусгаар тогтнол" шүлгийг эрүү шүдийг нь хавшуулан чичрүүлэн байж уншуулдаг нь даан ч сэтгэлд хүйтэн! ТЭР "ХАН ШИ буюу ХҮЙТЭН ХООЛНЫ ӨДРҮҮД ЧИНЬ МОНГОЛ ЁС ЗАНШИЛД ЯМАР Ч ХАМААРАЛ ХҮРТЭЭЛГҮЙ, ХАРИЙНХАН ХҮҮР БУЛШАА ЭРГЭДЭГ ӨДӨР. УЧРЫГ МЭДЭХГҮЙГЭЭР ХАРИЙГ ШҮТЭЖ БАЙЖ ТУСГААР ТОГТНОЛДОО СЭВ СУУЛГАВ АА 96 -р сургуулийн удирдлагаа!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.